Отани Шохэйгийн жерси 1.5 сая ам.доллароор зарагджээ
Бейсболын алдарт тамирчин Отани Шохэй “World Baseball Classic” тэмцээнд өмссөн жерси 1.5 сая ам.доллароор зарагдсан байна. Өмнө нь 2025 онд түүний гарын үсэгтэй жерси 249,999 ам.доллароор зарагдаж байжээ. Бейсболын супер од Шохэйтэй холбоотой эд зүйлс их хэмжээний үнэ хүрдэг. Өнгөрсөн пүрэв гарагт /2026.03.19/ Шохэй болон New York Yankees багийн Аарон Жадж нарын гарын үсэгтэй карт 2.16 сая ам.доллароор зарагдсан юм. Мөн Шохэйгийн гарын үсэгтэй “Logoman”-ийн нөхөөстэй карт 3 сая ам.доллароор борлуулагдаж байжээ.

АНУ-ын бейсболын лигийн алдарт тамирчдын жерси дуудлага худалдаагаар олон сая ам.доллароор зарагдаж байсан тохиолдол олон бий. Тодруулбал 1932 оны улиралд алдарт Бэйб Рүтийн өмссөн жерси 24.12 сая ам.доллароор зарагдсан байна. Мөн Жэки Робинсон, Мики Мэнтл нарын жерси 4 сая ам.доллар тус тус хүрж байсан аж.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.