Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрчим хүчний хямрал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлснийг шинэ судалгаа харууллаа

Ираны дайн дэлхийн томоохон эдийн засгуудад нөлөөлж эхэлснийг “S&P Global” мягмар гарагт /2026.03.24/ нийтэлсэн бизнесийн судалгаа харууллаа. Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхий даяар шатахуун, байгалийн хийн үнэ өсөж, геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдсэн.

Мягмар гарагт нийтлэгдсэн судалгааг АНУ, Европ болон Японы компаниудын худалдан авалтын менежерүүдээс асуулга авч хийжээ. Дэлхийн эрчим хүчний нөөцийн томоохон хэсгийг тодорхойгүй хугацаагаар дөрвөн долоо хоног хаасан Ираны дайн улс орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар тооцооллууд л явж байсан. Тэгвэл энэ судалгаа нь дайн эхэлснээс хойш эрчим хүчний хямралын бодит нөлөөг харуулсан анхны тайлан юм.

Газрын тос, хий болон бусад холбогдох бүтээгдэхүүний үнэ хэрэг өсөж буй нь дэлхийн эдийн засагт давхар цохилт болж байгаа аж. Эдгээр түүхий үнэд орсноор инфляцыг ерөнхийд нь нэмэгдүүлэхээс гадна дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж байна.

Үнийн өсөлтийг хязгаарлахын тулд дэлхий даяар төв банкнууд мөнгөний хатуу бодлого баримтлахаар төлөвлөж эхэлсэн байна. Судалгаанаас харвал евро валют ашигладаг 21 улсын хувийн компаниудын өсөлт энэ сард бараг зогсжээ. Эрчим хүчний хямралын улмаас бараа хүргэлтийн хугацаа уртсаж, зардал нэмэгдэж байгааг компаниуд мэдэгдэж байна. Энэ нэмэлт зардлаа компаниуд хэрэглэгчид рүү шилжүүлэхийг оролдох боллоо.

“S&P Global”-ын мэдээлснээр евро бүсийн худалдан авалтын менежерүүдийн нэгдсэн индекс (PMI) гуравдугаар сард 50.5 болж буурчээ. Энэ нь сүүлийн арван сард үзэгдээгүй хамгийн бага үзүүлэлт байснаас гадна шинжээчдийн хүлээлтээс доогуур байв. Хоёрдугаар сард евро бүсийн PMI 51.9 байжээ.

PMI нь хувийн хэвшлийн компаниудын худалдан авалтын менежерүүдээс судалгаа авч, бизнесийн орчныг үнэлдэг эдийн засгийн нэгэн үзүүлэлт юм. Тус индексийг гаргаж авахын тулд худалдан авалтын менежерүүдээс захиалга, үйлдвэрлэл, ажил эрхлэлт болон нийлүүлэлтийн талаарх хүлээлтийг нь асуудаг байна. Индекс 50-аас дээш байвал хувийн хэвшлийн салбар тэлж байна гэсэн үг.

Евро бүсийн хамгийн том эдийн засаг болох Герман улсын нэгдсэн индекс хүлээж байснаас илүү ихээр буурсан байна. Франц улсын үзүүлэлт гурав дахь сардаа дараалан 50-аас доош үзүүлэлттэй байж орж буурчээ.

Зургийн эх сурвалж; VOA

S&P Global Market Intelligence-ийн ахлах эдийн засагч Крис Уильямсон “Ойрх Дорнодын дайны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, эдийн засгийн өсөлт хязгаарлагдаж байна. Үүнээс болоод Евро бүсийн PMI стагфляцын аюулын дохио өгч эхэллээ” гэжээ. Тэр нэмж хэлэхдээ “Шатахуун, байгалийн хийн үнэ огцом нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж байна. Үүнээс шалтгаалж компаниудын зардал сүүлийн гурван жилд үзэгдээгүй хурдтай өсөх боллоо” хэмээсэн юм.

Уильямсон мөн “Энэ нөхцөл байдал дайн хэр удаан үргэлжлэх болон эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээнд урт хугацаандаа хэрхэн нөлөөлөхөөс хамаарна. Гэвч сүүлийн үеийн PMI-ийн мэдээллээс харахад Европын төв банк эдийн засгийн өсөлт болон инфляцын хувь аль алинд нь амаргүй нөхцөлд орсон нь тодорхой байна” гэжээ. Мөн ирэх саруудад стагфляцын эрсдэл нэмэгдэх нь ойлгомжтой болсон тул Европын төв банк маш болгоомжтой алхам хийх хэрэгтэй гэдгийг тэр сануулсан байна.

Стагфляц гэдэг нь эдийн засгийн өсөлт саарч, ажилгүйдэл болон инфляц өндөр байхыг хэлдэг. 1973 онд ОПЕК-ийн орнууд газрын тосны үнийг өсгөсний улмаас АНУ болон Европт стагфляц үүсэж байсан. Олон улсын эрчим хүчний агентлагийн дарга Фатих Бирол даваа гарагт /2026.03.23/ мэдэгдэл хийхдээ 1970-аад оны газрын тосны хоёр хямралыг нийлүүлснээс ч том эрсдэл үүсээд байгааг анхааруулсан билээ.

“S&P Global”-ын АНУ-д хийсэн судалгаа ижил дүр зураг байгааг харууллаа. Ойрх Дорнодын хямрал инфляц өснө айдсыг нэмэгдүүлж байна. АНУ-ын PMI энэ сард 51.4 болж хоёр сар дараалан буурчээ. Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Энэ сарын бууралт үйлчилгээний салбарт голлон ажиглагджээ.

Их долоогийн бусад орнуудад ч нөхцөл байдал дээргүй байна. Их Британид бизнесийн идэвхжил сүүлийн зургаан сард үзэгдээгүй удаанаар өсжээ. Мөн үйлдвэрүүдийн зардал 1992 оноос хойш ажиглагдаагүй хурдтайгаар нэмэгдсэн байна.Японд үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын PMI энэ сард 52.5 болж буурчээ. Хоёрдугаар сард PMI 53.9 байсан бөгөөд энэ сарын нь сүүлийн гурван сарын хамгийн удаан өсөлт юм.

Их долоод багтдаггүй томоохон эдийн засгуудын нэг болох Энэтхэгийн хувийн хэвшлийн өсөлт гуравдугаар сард сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрчээ. Энэтхэг газрын тосныхоо 90 орчим хувийг, байгалийн хийнхээ тал хувийг импортолдог. Харин үйлдвэрийн зардал 2022 оны зургаадугаар сараас хойш үзэгдээгүй хурдаар өсжээ.

Нөхцөл байдал хүнд байгаа ч одоогоор дэлхийн эдийн засаг бүрэн хямралд орно гэж ярьж буй эдийн засагчид цөөн байна. Гэвч дэлхийн газрын тосны тавны нэг нь дамждаг Ормузын хоолой хаагдсанаас үүдэлтэй шатахуун, байгалийн хийн хямрал гүнзгийрсээр байгаа юм.

Оксфордын Эдийн засгийн хүрээлэнгийн Никола Нобиле "Нөхцөл байдал мөргөлдөөн хэр удаан үргэлжлэх болон эрчим хүчний үнийн төлөв байдлаас ихээхэн хамаарна" гэжээ. Ямартай ч дайны улмаас үүсэх эдийн засгийн үр дагавар богино хугацаанд арилахгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь АНУ болон Израилын цохилтын хариуд Иран Персийн булангийн эрчим хүчний дэд бүтцэд ихээхэн хохирол учруулсан билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ чинь манайд ч нөлөөлнө дөө шатахуун дагаад бүх юм өснө

Зочин
Зочин

ene bol zugeer neg medee bish shuu ediin zasagt tom dohiodol bolj baina

Зочин
Зочин

дэлхий даяараа ингэж савлахаар жижиг орнууд хамгийн түрүүнд цохилт авдаг

Зочин
Зочин

yah ve ene dain duusahgui bol une buurahgui yum bn da

Зочин
Зочин

манай инфляц аль хэдийн өндөр байгаа дээр дахиад нэмэгдэх нь дээ

Зочин
Зочин

ene stagflation gedeg chini ayultai yum bish uu ajilgui bolood une usdug gesen

Зочин
Зочин

шатахуун өсөхөөр бараа бүтээгдэхүүн дагаад өсдөг нь үнэн шүү

Зочин
Зочин

german france hurtel iim baidaltai bol bid yahiin be gej bodogdoj bn

Зочин
Зочин

ene bol zuvhun europ bish delhiin hemjeenii asuudal bolj bn

Зочин
Зочин

үнэ өсөөд байхаар жирийн хүмүүс л хамгийн их дарамтанд орно

Зочин
Зочин

yamarch tohioldold dain l hamgiin tom asuudal bn shd

Зочин
Зочин

delhiin tom ornuud ch hetsuu baigaa yum chin bid nar bol bur hetsuu bolno doo

Зочин
Зочин

ene ormuziin hooloi haagdah ni bur hamgiin tom asuudal yum bnlee

Зочин
Зочин

компаниуд зардлаа хэрэглэгчид рүү түлхэж эхэлнэ гэдэг нь ойлгомжтой

Зочин
Зочин

Уулзах хүүхэн байнуу?

Холбоотой мэдээ

Back to top button