Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайны улмаас өөр нэг чухал түүхий эдийн хомсдол үүсээд байна

Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий, бордооны хомсдол үүсээд байгаа. Тодруулбал дайн эхэлснээс хойш газрын тосны үнэ 40 орчим хувиар өсөж, азот суурьтай бордооны үнэ 50 хувиар нэмэгдсэн. Тэгвэл АНУ, Израил хоёр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас өөр нэгэн чухал бүтээгдэхүүн болох гелийн нийлүүлэлтэд нөлөөлж эхэлжээ. Нийлүүлэлт тасалдаж эхэлсэн тул компаниуд өөр эх үүсвэр хайхад хүрч байна гэж салбарын удирдлагууд хэлж байна.

Байгалийн хий боловсруулах явцад дагалдаж гардаг гелийн олборлолт нь газар зүйн онцлогийн улмаас хэдхэн бүс нутагт төвлөрдөг. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр дэлхийн нийт гелийн бараг гуравны нэгийг гэхэд л Катар улс олборлодог юм.

Персийн булангийн орнууд хэр их гели үйлдвэрлэдэг вэ?

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, 2025 онд Катар улс ойролцоогоор 63 сая шоо метр гели үйлдвэрлэсэн байна. Энэ нь дэлхийн хэмжээнд олборлож буй 190 сая шоо метр гелийн гуравны нэг орчим хувь.

Персийн булангийн бусад орнууд гелийн гол үйлдвэрлэгч биш боловч дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь Катар болон бусад улсын гелийн экспорт нь Персийн булангийн усан замыг ашиглан, Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг юм.

Гуравдугаар сарын 2-ны өдөр Ираны Хувьсгалт гвардын корпусын (IRGC) өндөр албан тушаалтан Ибрахим Жабари тус хоолойг хаагдсан хэмээн мэдэгдсэн билээ. Хэрэв ямар нэгэн хөлөг онгоц нэвтрэхийг оролдвол галдан шатаана гэж сүрдүүлсэн. Тэр цагаас хойш тус хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр эрс багассан юм.

Ираны тус хоолойгоор АНУ, Израил болон тэдэнтэй хамтран ажилладаг улсуудад хамаарахгүй хөлөг онгоц дамжин өнгөрч болно гэж мэдэгдсэн. Гэхдээ тэдгээр хөлөг онгоц нэвтрэхдээ Техранаас зөвшөөрөл авах ёстой юм. Үүний улмаас Энэтхэг, Пакистан, БНХАУ цөөн хэдэн хөлөг онгоцноос бусдаар бол тээвэрлэлт бараг зогссон.

Дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэгч "QatarEnergy” компани гелийн жилийн экспорт 14 хувиар буурна гэж мэдэгдлээ. Тус компанийн үйлдвэрүүд байгалийн хийнээс гадна шингэн гели гаргаж авдаг юм.

Гели яагаад чухал вэ?

Өөр ямар ч элементийг шингэрүүлсэн гели шиг бага температуртай болгон хөргөх боломжгүй. Гелиг абсолют тэг хэм буюу 0 Кельвинээс бага дээгүүр хэм хүртэл хөргөж болдог байна.

Ийм онцгой шинэ чанартай учир гели нь өндөр технологийн үйлдвэрлэлд ашигладаг, орлуулах боломжгүй түүхий эд юм. Маш бага температурт ч шингэн төлөвөө хадгалдаг тул аливаа үйлдвэрт хий алдагдаж байгааг илрүүлэх системд гелиг ашигладаг.

Зургийн эх сурвалж: Carnegie Council for Ethics in International Affairs

Мөн гели нь химийн идэвхгүй элемент учраас бусад бодистой урвалд ордоггүй. Идэвхгүй элемент учир микрочип болон бусад материалыг бохирдуулдаггүй тул хөргөлтийн бодисоор ашиглахад нэн тохиромжтой байдаг. Мөн эдгээр шинж чанарууд нь гелиг хэт дамжуулагч соронзыг хөргөхөд хамгийн тохиромжтой бодис болгодог байна.

Гелиг юунд ашигладаг вэ?

Шингэн гелийг MRI машинд удаан хугацаанд ашиглаж ирсэн. MRI аппарат нь их халдаг хэт дамжуулагч соронзыг ашигладаг учир хөргөх шаардлагатай байдаг. Гели нь соронзыг хөргөснөөр хүний биеийн доторх эрхтний дүрсийг тод гаргах хэмжээний хүчтэй соронзон орныг үүсгэдэг юм.

Дэлхий даяар хэрэглэж буй гелийн дөрөвний нэг орчим хувийг хэт дамжуулагч соронзыг хөргөхөд ашигладаг. Жил ирэх тусам гелийн эрэлт хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж байгаа.

Мөн гелийг хагас дамжуулагч микрочип үйлдвэрлэхэд ашигладаг. Микрочип нь ухаалаг утас, автомашинаас эхлээд мэдээллийн төв, зэвсэг гэх мэт орчин үеийн бараг бүх цахилгаан хэрэгсэлд ордог гол эд анги. Гели агаараас хөнгөн, шатдаггүй хий учир цаг агаарын бөмбөлөг, зарим агаарын хөлгийг дүүргэхэд ашигладаг.

"Tidal Wave Solutions" компанийн ахлах түнш Камерон Жонсон Шанхайд болсон "Semicon China" арга хэмжээ дээр “Гелийн хомсдол бол маш том асуудал” гэж хэлжээ.  

Компаниуд үйлдвэрлэлээ удаашруулж, аль бүтээгдэхүүнийг чухалчилж үзэх вэ гэдгээ шийдэх шаардлагатай болж байна гэж тэр хэлсэнэ байна. Ормузын хоолойн асуудал шийдэгдэнэ гэж олон компани найдаж байгаа гэдгийг тэр нэмж хэлжээ. Гелийн хомсдол удаан үргэлжилбэл компаниуд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ багасгахаас өөр аргагүй болно. Энэ нь цахилгаан бараанаас эхлээд автомашины салбар хүртэл нөлөөлнө гэж Жонсон анхааруулсан юм.

Тэр “Хомсдол үүссэнээр компаниуд үйлдвэрлэлээ удаашруулж, эцэст нь чипний үйлдвэрлэл зогсоход хүрч магадгүй. Хэрэв тийм зүйл болбол цахилгаан хэрэгсэл, автомашин, ухаалаг утасны ч үйлдвэрлэлд нөлөөлөх болно” гэж хэлсэн байна.

Швейцарын "VAT" компанийн Хятад дахь борлуулалтын албаны дарга Жерри Жан хэлэхдээ, Ойрх Дорнодын мөргөлдөөн гелийн нийлүүлэлтийг бууруулж, компанийнх нь болон бусад газрын үйлдвэрлэлд аль хэдийн нөлөөлж эхэлсэн гэжээ. Тус компани АНУ зэрэг бусад орнуудаас өөр эх үүсвэр хайж эхэлсэн байна.

Энэхүү саатал нь бүс нутагтай холбоотой бусад нийлүүлэлтийн сүлжээнд ч нөлөөлж байна. "Mycronic" компанийн ажилтан Жоу Лимин хэлэхдээ, Израилаас авдаг зарим түүхий эдийн тээвэр саатаж, хүргэлтийн хугацаа уртассаар байна гэжээ. Тэрээр “Богино хугацааны нөлөө гарцаагүй гарч байгаа бөгөөд энэ нь бидэнд аль хэдийн нөлөөлөөд эхэлсэн” гэсэн юм. Францын “Air Liquide” группийн удирдах ажилтан мөн гелийн богино хугацааны хомсдол үүсэж болзошгүйг анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters, Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гелийн хомсдол хүртэл нөлөөлнө гэж бодоогүй шүү

Зочин
Зочин

ene dain delhiid uneheer ih nuluulj bn daa

Зочин
Зочин

Газрын тосоос гадна ийм чухал түүхий эд бас нөлөөлдөг юм байна

Зочин
Зочин

helium gej iim chuhal zuil bdgiig medehgui yavj

Зочин
Зочин

helium gej iim chuhal zuil bdgiig medehgui yavj

Зочин
Зочин

Дайн дандаа энгийн хүмүүст л сөргөөр нөлөөлдөг

Зочин
Зочин

uneheer delhiin zah zeel bugd holbootoi yum bn

Зочин
Зочин

Микрочипний үйлдвэрлэлд нөлөөлнө гэдэг том асуудал

Зочин
Зочин

Микрочипний үйлдвэрлэлд нөлөөлнө гэдэг том асуудал

Зочин
Зочин

chip bhgui bol buh technology asuudald orno shuu

Зочин
Зочин

Үнэ өсөөд л байх нь дээ

Зочин
Зочин

Ормузын хоолой ямар чухал гэдгийг харуулж байна

Зочин
Зочин

neg gazar haagdahad l delhii niitleeree hohiroh yum

Зочин
Зочин

Гели MRI-д ашиглагддаг гэдгийг мэдээгүй явж

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button