МАН дахин Засгийн газраа огцруулбал төлбөрийг нь ард түмэн ТӨЛНӨ

Ойрх Дорнодод үүсээд буй дайнтай холбоотойгоор ихэнх улс орнууд бодлогын түвшинд энэ нөхцлийг хэрхэн даван туулах хариу арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч эхлээд буй.
Учир нь дэлхийн газрын тос, байгалийн хийн хамгийн том тээвэрлэлтийн суваг болох Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор ойрын ирээдүйд газрын тосны үнэ эрс өсөх дүр зураг үүсээд байна.
Түүнчлэн үүнийг дагасан тээврийн зардал, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ч ирээдүйд тулгарах томоохон сорил болох нь.
Гэтэл манай улс геополитикийн энэ нөхцөл байдалд тодорхой хариу арга хэмжээ авах нь битгий хэл өнөөдөр эрх баригч нам нь бүтэн жил дамнан дотоод хагаралаа үрэгэлжлүүлж байна. Шатахууны үнэ 300 төгрөгөөс эхлээд шат дараатайгаар өснө гэдгийг салбар яам нь өнөөдөр мэдэгдлээ. Үүнийг дагаад ирэх инфляцын өсөлт, цаашид ирэх гадаад хүчин зүйлүүдийг хэлэлцэх ёстой ийм эгзэгтэй цаг үед МАН Засгийн газраа хөдөлгөөнд оруулах нь.
Засгийн газар огцрох бүрд ард нь түүнийг дагасан урсгал зардлууд томорч, улмаар бодлогын залгамж халаа ч алдагддаг.
Хаврын чуулганаар иргэд рүү чиглэсэн татварын хуулиудыг хэлэлцэх байсан ч ийн хэлэлцэхээс өмнө эдийн засагт тодорхой сөрөг нөлөөллүүд бий болохоор байна. Тухайлбал төгрөгийн ханш сулрах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ үлэмж нэмэгддэг ч орлого муудах, үүнийг дагасан валютын нөөцийн хэмжээ зэрэг урд хүлээгдэх асуудлууд олон.
Энэ зун монголчууд инфляцын өсөлтөд дарлуулах нөхцлийг өнөөдрийн эрх баригч намын улс төрийн хямрал хөрс суурийг нь бэлдэх нь ээ.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анх удаа биш байнга төлсөөр ирсэн , Ман ээлжилж холгож хооллож идсээр л бна ...........................
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Муу ажиллах юм бол огцруулах л хэрэгтэй
болж байгаа л юм байлгүйдээ Дордссоор 28 он хүртэл долоо дордох ч юм билүү дээ. Хэн мэдлээ өнөөдрийн ааш аяг. өнгөөр бол дордох л нигууртхй харагдаад бана .МАН Сүхээр эхлээд сүхээр дуусна гэж төлгөнд буусхн юм гэнэлэй Хуурай хүүгээрээ хүчээ сэлбэж байгаад МАН унах ч юм билүү дээ. ккк
Энэ удаагийн засгаа унагалт урьд өмнөх уналтаа хэд дахин хатуу ачааг ард түмнийхээ нуруун дээр үүрүүлж мэдэхээр бололтой.. Өндөр нарийхан уяхан туяхан сайхан нуруулаг залуу мань хэр ачаагаа даахаас их зүйл хамаарна.