УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Нямжав АТГ-т мэдүүлэг өгөхдөө "Ах нар яриагүй юу, би том артай" гэжээ

"Сайдын тушаалаар" гэх утгатайгаар ХЗДХЯ-ны данснаас ₮7.9 тэрбумыг "ЭмЖиЭл" корпораци руу шилжүүлсэн гэх асуудал АТГ-т шалгагдаж байна. Энэ их хэмжээний мөнгө шилжсэн огноо нь 2023 он, тухайн үед Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байв. Харин мөнгө шилжин орсон "Эм Жи Эл" корпорацын захирал нь ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав.

Тэрбээр өчигдөр АТГ-т дуудагдан мэдүүлэг өгөхдөө "Ах нар яриагүй юу, би том артай хүн шүү" гэжээ.


Өчигдөр "Шилэн Цогоо" буюу Б.Цогтгэрэл ХЗДХЯ-наас 7.968.931.012 төгрөг гурван удаагийн гүйлгээгээр "Эм Жи Эл корпораци"-руу шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй учир АТГ-т баримтаар видео бичлэг болон гэрчийн шүгэл үлээсэн мэдүүлгийн хамтаар өгч байгаа талаараа хэвлэлд мэдээлэл өгсөн.

Энэ үеэр "Б.Энхбаяр надад буй баримтыг кино гэж хэлсэн. Кино юу, баримт уу гэдгийг АТГ дээр ирж үзээрэй. 8 тэрбум орчим төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байж болзошгүй асуудлыг анх 2023 онд би харж байсан. Тухайн үед нийтлэлч У.Оргилмаа, сэтгүүлч С.Будрагчаа нар хөндөж бичиж, нэвтрүүлэг хийж байсан. Гэтэл тэр мөнгөн дүн "Шилэн данс"-наас устсан. Бид сөхөж ярьж эхлэхэд ШШГЕГ-ын шилэн дансанд гурван удаагийн гүйлгээ нөхөж байршсан байна билээ" хэмээсэн.

Б.Цогтгэрэл асуудалд холбогдох баримтуудыг ийн өгсний дараа АТГ дуудаж мэдүүлэг авчээ. Мөн нэр холбогдож буй "Эм Жи Эл корпораци"-ын захирал Б.Нямжаваас ч мэдүүлэг, тайлбарыг авсан байна.

Энэ үеэр Б.Нямжав "Ах нар яриагүй юу, би том артай хүн шүү" хэмээжээ.

Тэрбээр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэгддэг. Монголын морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан Манлай уяач цолтой. "Эм Жи Эл корпораци"-аасаа гадна Чингэлтэй дүүргийн III хороо, “Peace tower” барилгын 18-р давхарт байрлах “Set club”, Сүхбаатар дүүргийн III хороо, “Seoul plaza” барилгын 11-р давхарт байрлах “Choco Metropolis club” баар, Баянгол дүүргийн XII хороо, 6-р бичил хороололд байрлах “Castle club” гэсэн гурван том баарыг ажиллуулж явсан нэгэн. Сүүлд |2026.12.17|-нд ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.

Одоо нэр холбогдон шалгуулж байгаа "Эм Жи Эл корпораци"-ынхаа хувь эзэмшил болон удирдлагын албан тушаалаас дэд сайд болмогцоо нэрээ хасуулж амжжээ. Хасуулсан огноо нь |2026.01.05|.

"Эм Жи Эл корпораци"-холбоотой opendata-д буй мэдээлэл

2012 онд үүсэн байгуулагдсан. Төсөл хөтөлбөр боловсруулах гэх ганц чиг үүргээр үйл ажиллагаагаа эрхэлдэг байна. Байгуулагдсан цагаасаа хойш ганц Б.Нямжав удирдаж байсан бөгөөд сүүлд Д.Баярсайхан гэх хүнд компанийнхаа эзэмшил, удирдлагын эрхийг шилжүүлжээ.

АТГ-т шалгуулах, хэрхэн үргэлжлэх процессыг бид эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Том ар нь Содбаатар юм биш үү????

Зоч
Зоч

darvaasan har gar bdag mataach alialagch zailuul hogiin amitan bas shilen gechjee ooriigoo

Зочин
Зочин

Шүүхээс шийдвэр нь гарсан бол тэгээд өөр яахын

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр мөнгийг нь гаргаж өгсөнийхөө хахуульд 2 тэрбумыг нь авсан байна

Зочин
Зочин

ХӨГШИН ТӨГЦӨГ ИНГЭЭЛ ӨӨРИИГӨӨ СУГА ЦҮНХЧИН ГЭЭД БАЙХИИН

Зочин
Зочин

барьж аваад хийх хэрэгтэй чацга нь савираад баадангаа задална даа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Содбаатар л байж таарна. Содбаатарын ард нэг хүн бас байж таарна. Даварсан хулгайч нар шүү

Зочин
Зочин

Барилга барьдаг гэх залилан Бүдүүн Ууганбаярын найз, хамсаатан даа.

Холбоотой мэдээ

Back to top button