НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан төрийн ордонд болно

Өнөөдөр буюу /2026.04.07/ болох үйл явдалууд.

Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. 

09:00 цагт:  УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төслийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

15:00 цагт: Монголын Оюутны спортын VII наадмын нээлт Спортын төв ордонд болно. 

Үзэсгэлэн:

  • “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ  сарын 7-ныг хүртэл гарна.
  • МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Ренчин-Очирын “Тэнгэрийн хэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 8-ныг хүртэл гарна.
  • “Хийморь” уран бүтээлийн үзэсгэлэнг МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 10-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

  • Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 8-ын эхний тоглолтууд болно. 
  • Киргизийн нийслэл Бишкек хотноо чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл болно.
  • Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
  • Киприйн Пежейа хотноо дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна. 

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button