Гадаад мэдээДЭЛХИЙ

Ормузын хоолойн хөдөлгөөн зогсонги хэвээр байна

АНУ, Иран нар мягмар /2026.04.07/ гарагт гал зогсоож, үр дүнд нь Ормузын хоолойг нээх болсон. Гэвч Израил Ливанд агаарын цохилт өгсний дараа Иран Ормузын хоолойг буцааж хааж буйгаа мэдэгдсэн юм. Хэдийгээр гал зогсоосон ч гэсэн үүний улмаас Ормузын хоолойн хөдөлгөөн зогсонги байдалтай хэвээр байна. Тодруулбал Ормузын хоолойн хөдөлгөөн энхийн цагтай харьцуулахад арван хувь орчим л байгаа юм.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгсний улмаас олон тооны тээвэрлэгч хөлгүүд Персийн буланд гацсан. Үүний улмаас дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлт 20 орчим хувиар буурсан юм. Гал зогсоосон ч гэсэн хямрал намдах шинж үзэгдэхгүй байгаа учир газрын тосыг биетээр худалдан авах үнэ пүрэв гарагт /2026.04.09/ түүхэн дээд хэмжээнд хүрч баррель нь 147 ам.доллар шүргэжээ.

Эрсдлийн мэдээлэл цуглуулдаг “Verisk Maplecroft” компанийн Торбьорн Солведт “Ихэнх тээврийн компаниуд болгоомжилсон хэвээр байх магадлалтай. Хоёр долоо хоног гал зогсоож, хөдөлгөөн нэмэгдлээ ч гэсэн Персийн буланд гацсан онгоцнуудыг бүгдгийг нь гаргахад хангалтгүй” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button