Ойрх Дорнод дахь сая сая хүний амьдрал, дэлхийн эдийн засагт нөлөөлөх хэлэлцээг АНУ, Иран хийх гэж байна
Ойрх Дорнод дахь сая сая хүний амьдрал болон дэлхийн эдийн засгийн хувь заяа энэ амралтын өдрүүдээр Пакистанд болох АНУ болон Иран хэлэлцээний үр дүнгээс шалтгаална.
Дайн эхэлснээс хойш анх удаа АНУ болон Ираны төлөөлөгчид хэлэлцэх гэж байгаа нь энэ. Уулзалтын аюулгүй байдлыг чанга хангах үүднээс нийслэл Исламабадад хоёр хоногийн бүх нийтийн амралт зарласан байна.
АНУ, Иран нар хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь энэхүү хэлэлцээг хийх боломжийг гаргаж өгсөн. Гэвч Израил Ливаныг хүчтэй бөмбөгдсөнөөр 300 хүн амь үрэгдсэн тул гал зогсоох тохиролцоо ихээхэн ганхлаа. Энэ нь хоёр талын хэлэлцээг бүтэлгүйтүүлж магадгүй юм.
Хэлэлцээнд хэн оролцох вэ?
Цагаан ордны мэдээлснээр, Иран болон АНУ-ын хоорондох хэлэлцээ орон нутгийн цагаар Бямба гарагийн өглөө Исламабад хотод эхэлнэ. АНУ-ын талыг Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, тусгай элч Стив Виткофф болон Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер нар ахална. Стив Виткофф бол үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч байсан Трампын ойрын найз учир дипломат харилцаан дээр ямар ч туршлагагүй. Кушнер бизнес эрхлэгч учир олон улсын харилцааны талаар мэдлэггүй юм.

Техран төлөөлөгчдийнхөө нэрийг албан ёсоор зарлаагүй байна. Харин орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр Ираны парламентын спикер Мохаммад Багер Галибаф төлөөлөгчдийг ахалж оролцох магадлалтай аж. Дайны улмаас Ираны олон эрх баригч амь үрэгдсэн. Ийм нөхцөлд Галибаф Трампын засаг захиргаатай харилцах гол хүний үүргийг гүйцэтгэх болжээ.
Ямар агуулгаар хэлэлцэх вэ?
Хоёр тал гал хэлэлцээрийн агуулга дээр санал нэгдэж чадахгүй байгаа. Трамп Иранаас ирүүлсэн 10 заалт бүхий саналыг хэлэлцээ хийх боломжтой суурь агуулгатай байна гэж мэдэгдсэн.
Дараа нь Иран АНУ хэзээ ч зөвшөөрөхөөргүй шаардлага тавьжээ. Үүнд Ираны Ормузын хоолойг хянах эрхийг хүлээн зөвшөөрөх, дайны хохирлыг нөхөн төлөх, бүх хориг арга хэмжээг цуцлах зэрэг зүйл багтсан байна. Мөн төрийн мэдээллийн хэрэгслээр гарсан хувилбаруудад тус улс цөмийн эрчим хүч баяжуулах эрхтэй болохыг хүлээн зөвшөөрөх тухай заажээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт хэлэхдээ, Трамп анх 10 заалт бүхий өөр төлөвлөгөөний талаар ярьсан гэсэн юм.
АНУ-ын хувьд 15 заалт бүхий өөрсдийн саналыг боловсруулжээ. Вашингтоны боловсруулсан саналд Иран цөмийн зэвсэггүй байх амлалт өгөх, өндөр зэрэгт баяжуулсан уранаа хүлээлгэж өгөх, батлан хамгаалах чадамжаа хязгаарлах болон Ормузын хоолойг дахин нээх зэрэг зүйл багтсан байна.
Ормузын хоолой яах вэ?
Цагаан ордны мэдээлснээр, хэлэлцээрийн бас нэг чухал хэсэг нь Ормузын хоолойг дахин нээх явдал юм. Дайн улмаас тус хоолой хэдэн долоо хоногийн турш хаагдаж, дэлхийн даяар газрын тос, байгалийн хий, хуванцар, гели, бордоо, хөнгөн цагааны нийлүүлэлтийн хямрал үүссэн.
Гал зогсоосны дараа Иран хөлгүүдийг Ормузын хоолойгоор аюулгүй зорчуулна гэсэн ч Израил Ливаныг бөмбөгдсөний дараа Техран хоолойг дахин хааж буйгаа мэдэгдсэн юм. Үүний улмаас гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш маш цөөхөн хөлөг онгоц Ормузын хоолойгоор нэвтэрчээ.
АНУ, Ираны хэлэлцээг зуучилж буй Пакистан мэдээлснээр гал зогсоох тохиролцоонд Ливан болон Ойрх Дорнодын бусад улс орсон юм. Мөн “CBS News” агентлаг хэд хэдэн дипломат эх сурвалж эш татан мэдээлэхдээ Трамп эхэндээ Ливаныг гал зогсоох тохиролцоонд оруулахыг зөвшөөрсөн байна.
Гэвч Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Трамп руу залгасны дараа тэр байр сууриа өөрчилжээ. Израил гал зогсоох тохиролцоог нуран унагаахын тулд чадах бүхнээ хийж байгаа юм. Тохиролцоонд хүрэхээс өмнө Нетаньяху Трамп руу залгаж гал зогсоохгүй байхыг анхааруулсан. Мөн Ливан тохиролцоонд орсон байхад хүчтэй цохилт өгч 300 хүний амь насанд хүрээд байна.
Ираны парламентын спикер Галибаф “Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн тохиолдолд хатуу хариу арга хэмжээ өгөх болно" гэсэн юм.
Хэрэв Иран Ормузын хоолойг нээх амлалтаа биелүүлэхгүй бол гал зогсоох хэлэлцээр дуусгавар болно гэдгийг Ж.Д.Вэнс пүрэв гарагт /2026.04.09/ анхааруулжээ. Мөн Трамп Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх газрын тосны танкеруудаас төлбөр авахгүй байхыг Иранд анхааруулсан байна.
Эх сурвалж: CNN, CBS News














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хэлэлцээ амжилттай болоосой дэлхий даяар нөлөөлөх асуудал шүү
ene bol zugeer neg uulzalt bish delhiin ediin zasagt noloolno
дайныг зогсоох боломж гарч ирээсэй
ene heltseliig uneheer huleej bn da
ene bol delhiin hemjeenii tom shiidver bolno
ene ulsuudiin hoorondiin asuudal busad orond ch nuluuldeg
ene bol uneheer emzeg nuhtsul bn
хэлэлцээ хийх нь зөв шийдэл шүү
ene olon hunii amidraltai holbootoi asuudal
ene bol zovhon 2 ulsiin bish busad ornuudad ch hamaatai
оромузын хоолой хаагдвал дэлхий даяар нөлөөлнө
ene bol zovhon 2 ulsiin bish busad ornuudad ch hamaatai
дайныг үргэлжлүүлэх биш яриа хэлэлцээ чухал
Хүнд хүчээр олсон крипто сангаа хулгайлах нь сэтгэлээр унах мэт санагдаж болох ч Trustwavehackerstech зэрэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь итгэлийг сэргээхэд тусалж магадгүй юм. Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авахад тэдний дэмжлэг нь крипто хөрөнгө оруулалтад итгэх итгэлийг сэргээж чадна. Гэсэн хэдий ч кибер гэмт хэрэгтнүүд байнга хөгжиж байдаг тул сонор сэрэмжтэй байх нь чухал юм. Мэргэжлийн туслалцаа авах, аюулгүй байдлын хүчтэй арга хэмжээ авах нь таны хөрөнгийг хамгаалж, эрсдэлийг бууруулахад тусална. Trustwavehackerstech зэрэг үйлчилгээ нь итгэлийг сэргээх, дижитал хөрөнгө оруулалтыг хамгаалахад мэргэжлийн нөхөн сэргээх шийдлүүдийн үүргийг онцолж өгдөг. Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail.com
Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.
Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүни мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.