Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгарын сонгуулийг Европын холбоо, ОХУ, АНУ нар анхааралтай ажиглаж байна

Унгарчууд өнөөдөр /2026.04.12/ ач холбогдол өндөр парламентын сонгууль өгч байна. Сонгуулиар тус улсыг 16 жил удирдсан Виктор Орбан унах магадлалтай тул Европын холбоо, ОХУ, АНУ нар үйл явцыг анхааралтай ажиглаж байгаа юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд Унгарын эдийн засгийн өсөлт саарч, амьжиргааны зардал нэмэгдэх болсон тул унгарчууд 62 настай Орбанаас улам залхах болжээ. Өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд явуулсан санал асуулгуудаас харвал Орбаны Фидес намын рейтинг сөрөг хүчний Пит Магяарын Тиса намынхаас 7-9 хувиар бага байгаа юм. Санал хураалт орон нутгийн цагаар 06:00 минутад эхэлж, 19:00-д хаагдана.

Хэрэв Орбан сонгуульд ялагдвал Украины хувьд сайн мэдээ болно. Учир нь Орбаны засгийн газар Европын холбооноос Украинд гаргаж өгөх гэсэн 105 тэрбум ам.долларын тусламжид хориг тавьсан байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button