НИЙГЭМНийгэм мэдээ

65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдол нэмэгджээ

Эрчүүдийн дунд амиа хорлолт өндөр байна. Зөвхөн 2025 онд л гэхэд, 35-44 насны эрчүүд амиа хорлосон 56 тохиолдол бүртгэгджээ. Мөн бага насны нэг хүүхэд амиа хорлосон харамсалтай тоо байна.  Амиа хорлож нас барсан тохиолдлын  23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байгаа нь нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувийг эзэлж байгаа аж.

  • Цагдаагийн ерөнхий газрын тайланд дурдсанаар: 2022 онд нийт 5,407 дуудлагын 825 (15%) нь амиа хорлолт байсан бол 2023 онд нийт 5,910 дуудлагын 787 (13%), 2024 онд нийт 7,936 дуудлагын 636 (8%) нь амиа хорлолт байсан байна.
  • Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төв: 2022 онд 233, 2023 онд 209, 2024 онд 271, 2025 оны 9 сарын байдлаар 240 хурц эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 95.3%-д амиа хорлох сэдэл эсвэл төлөвлөгөөтэй байжээ.

Хордлогын дийлэнх (83.6%) нь 16–30 насны залуус байсан бөгөөд тэдний 56.1% нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь хүүхэд, өсвөр насныхан болон амьдралаа эхлүүлж буй залуус амиа хорлох эрсдэлд илүү өртөмтгий байгааг харуулж байна. Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлдэг.

Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатай байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Өнөөдрийг байдлаар ахмад настангууд энэ нийгмийн шоовдор хүмүүс болжээ. Засаг төр нь тэтгэвэр гэж шүлс шиг юм долоолгоод эмнэлэг нь хэвтэх эмчлүүлэхэд мөнгө нэхдэг болсон . Дээрээс сонгуулиар ахмадууд л нэг намд өгдөг гэж ад үзээд автобусан дотор бол хөл гар нь нугарахгүй ахмадууд сандал гуйгаад , зарим тэнэг залуучууд хөгшин төгцөгнүүд үхэж далд орвол монгол хөгжинө гэж хуцалдаад , үйлчилгээний газрууд ахмадуудаа түрүүлж үйлчилгээ үзүүлэх биш харин танил талаа харж ахмадыг тоохоо больсон доо. Зарим ухамсар муу хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь аваад орон байрыг нь булаагаад эцэг эхээ хог дээр гаргаад хаяж байх юм

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Юу тарина, түүнийгээ хураана. Насаараа хайрлаж өсгөсөн эцэг эхээ хүн буцаагаад хайрласаар л дуусгадаг. Гэхдээ эцэг эхээ хайрлах нь хүүхэд байхдаа авсан хайрынх нь мэдээж хаана ч хүрдэггүй. Эцэг эхийн хайр л ертөнц дээр цор ганц хариу нэхдэггүй хайр. Өөрсдөө хүүхдээ зөв хайрлаж хүмүүжүүлээгүй бол тэгээд...

Zochin
Zochin
Reply to  Зочин

Etseg ehiin hair hariu nehdeggyi tsor gants hair gj hudlaa.hen ch hairalsniihaa hariud hair,...geh zereg hysjil taarna

Зочин
Зочин
Reply to  Zochin

Үр хүүхдээсээ хайрыг хүсэлгүй яахав малаа, тэхдээ тооцоо хийж нэхэж хүсдэггүй, үртэй хүн жаргалтай гэж, үр хүүхэд нь сайн яваад, эцэг эхээ өндөр настай, өвчтэй үед нь тусалж дэмжиж , түшиж тулж байвал жаргал тэршүүдээ, эцэг эхээ хайхрахгүй гомдоох бол асар их нүгэл хилэнц ирдэг юм гэнэлээ, үр хүүхэд эцэг эхээ харилцан хайрлх нь энэ хорвоогийн жам ёс юм шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ямар бардам юм бэ. Хүний амьдралд ямар ч хүнд зовлон асуудал ирж болно. Мэдэхгүй байж хүн шүүх хэрэггүй байхаа.

Чиби
Чиби
Reply to  ЗОЧИН

Ийм амьдруулах улстөрчидөө ахмадууд өөрсдөө сонгодог. Үйлийн үр.
Данхыг өмөөрч, тарвагаотгонбаатарын жагсаалт очоод байвал аргагүй шүү

МАН
МАН

Цагдаа, прокурор пиздаанууд хүнийг амиа хорлолт хийхэд их нөлөөлж байгаа шүү. Хүний асуудал, хэргийг хурдан шийдэж өгөхгүй цаг удаана нөгөө хүн нь сэтгэл санааны хямралд орно, ажлаа алдана, мөнгө санхүүгээр давхар хохирно, нийгэм нь ядууралтай шударга биш. Энэ бүх зүйз нөлөөллөөс болж амиа хорлолт гарч байгаа. Тийм болохоор цагдаа, прокурор пиздаануудад хандаж хэлэхэд хүний амийг хорлоход нөлөөлж байгаа нэг зүйл хууль шүүх, цагдаа, прокурорууд шүү !!!

Ахмад настан
Ахмад настан

Үлдсэн эцэг эх эмээ өвөөгөө бодохгүй өнөөдөр зовлонтой ч маргааш жаргалтай амьдрал тийм л байдаг сэтгэлийн зовлонгүй хүн одоо цагт ховор ямар ч үeд сэтгэлийн хаттай тэвчээртэй мөрөөдөлтэй амьдрах хэрэгтэй

Зочин
Зочин

Эмэгтэчүүд, эхнэрүүдийн зүгээс учруулах сэтгэл зүйн дарамт маш өндөр байна. Үүний золиос нь эрчүүд.

Mөнх
Mөнх
Reply to  Зочин

Яг үнэн ялангуяа дагавар хүүхэдтэй эмэгтэйчүүд хүүхэдтэйгээ нийлж дарамтлана арай арай ичмээр амьтад зөндөө л байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Судалгаа дээр эрэгтэй эмэгтэй оролдлого хийсэн тоо нь зөрүүгүй. Харин тусламж авч чадаагүй эрсдсэн тоо нь эрчүүдийнх олон байна гэсэн шүү. Эрчүүд маань шууд арга хэрэглэдэг бол эмэгтэйчүүд эм уух гэх мэт зөөлөн, яаралтай тусламж аваад амьдрах боломжтой аргуудыг сонгодог гэсэн дүгнэлт байна билээ.

Иргэн
Иргэн

Монгол улсад хувь хүн хичнээн хичээж сайхан амьдрах гээд болохгүй байна аа!!! Төргүй улсын гай түйтгэр гадаа гараад л гудамжинаасаа эхлэх жишээтэй, амар тайван алхах явган хүний зам байхгүй, алхаж очоод хүнд суртал хээл хахуулгүй төрийн үйлчилгээ байхгүй, амар амгалан машин тэрэгтэй хөдөлгөөнд оролцох боломжгүй!!! Бүх юм нь стресс бухимдалд, ядуурал, өр зээл , гуйланчлал, тэмцэл!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Тэгээд засаач гоншигонож байхаар

Зочин
Зочин

Төр засгийг муулах болохоороо ахмадууд л буруу сонгосон гэж гүтгэдэг. Ахмадууд санал өгч буй иргэдийн цөөн хувь шүүдээ.Одоогийн байдлаар хэн гуай нь ч төрд гарч ирсэн ийм л байх юм бн. Монглчууд маань сайн төлөвшөөгүй хариуцлага гэдгийг хийж мэдэхгүй чадахгүй бн. Амиа хорлолтын тухайд гэвэл тухайн хүний ухамсар бас л төлөвшөагүй, гэр бүлд бие биендээ тавих халамж хайр дутмаг байгаагаас болж буйг манайхан бүгд мэдэж байгаадаа.Гэр бүлийн хайр халамжаа дээшлүүлцгээе, манай цөөхөн монголчуудаа хайрлацгаая!!!

Зочин
Зочин

ТААНУУС МУУСАЙН ЮМНУУД 65 С ДЭЭШ НАСНЫ ГЭЖ МАШ ТОДОРХОЙ ЗААЖЭЭ ЯАГААД ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ? ХӨӨРХӨС АРХИ УУНА ШУУД ДОРОО ШЭЭНЭ ӨӨХ ТОСТОЙ ТАРГАН МАХ ИДНЭ ШУУД ЦАЦАРУУЛАГЧТАЙ ЧАЦГА АЛДАНА.ТЭТГЭВЭРЭЭ ЗОХИЦУУЛААД ГАНЦ АЯТАЙХАН ХҮҮХЭН БАВЧИЙ ГЭХЭЭР ГӨНӨӨХ НЬ БОСОХГҮЙ НӨГӨӨ ХҮҮХЭН НЬ ЭРҮҮГЭЭ МУЛТАРТАЛ ХӨХӨӨД СҮҮЛДЭЭ УУРЛААД.ХӨГШИН ТӨГЦӨГ ЛАЛАРАА ХИЙЛГҮҮЛСНЭЭР МӨНГӨӨ АВНА ТЭГЭХГҮЙ БОЛ ЭМГЭН ДЭЭР ЧИНЬ ОЧЬЁО ГЭЖ ДАРАМТЛАНА.ЭНЭ ТЭНДХИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛНЭ ЭМЧ ПЯЗДАНУУД ӨӨ ЗҮГЭЭР ТӨГЦӨГӨӨ ЭНЭ НАСАНД БАЙДАГ Л АСУУДАЛ ХУРДАН ҮХЭЭД ЗАЛУУ ҮЕЭ БАЯРЛУУЛ ГЭНЭ ҮНЭН ДҮФ ЮМАА.

Зочин
Зочин

Ууган дотроо бид эвтэй болчихвол бив хөгжиж чадна гэхдээ одоо тэр хуучины ёс заншилаа одоогийн хүүхдүүдэд хадгалж авч явж байгаа юу сүүлдээ монгол эр хүний тайван уужуу ухаан алдагдаж охидын хүүхдээ хүмүүжүүлэх арга муу бн

Зочин
Зочин

Бүгдэнд нь, Эмгэнэл илэрхийлье ..

Зочин
Зочин

Төрийн албан хаагчдын хайхрамжгүй байдал тэтгэврийн танан тогтоох хуулийн тогтолцоо ийм тохиолдолд хүргэж байгаа юм шиг байна.

Back to top button