АНУ ОХУ-ын газрын тосонд тавьсан хоригоо сулласан хугацаагаа сунгасныг Зеленский шүүмжилжээ
Ираны дайны улмаас АНУ ОХУ-ын газрын тосонд тавьсан хоригоо нэг сарын хугацаатай сулласан. Энэ хугацаа нь дөрөвдүгээр сарын 11-нд дууссан ч Вашингтон сунгажээ. Уг явдлыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленксий шүүмжлэхдээ “ОХУ-ын газрын тосыг худалдан авахдаа төлсөн ам.доллар болгон дайныг санхүүжүүлнэ” гэсэн байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хугацааг сунгахгүй гэж мэдэгдээд байсан ч Вашингтон ийм шийдвэр гаргажээ. Зеленский хэлснээр олон улсын хоригт орсон 110 онгоц ОХУ-ын 12 сая тонн гаруй боловсруулаагүй газрын тос тээвэрлэж байгаа аж. Тэр “Хоригийг сулласан тул одоо тэдгээр онгоцнууд газрын тосоо ямар нэгэн асуудалгүй зарж болох боллоо. Нийт 10 тэрбум ам.долларын ашиг олно. Тэр ашгаа Украины эрсгэ цохилт өгөхөд хэрэглэнэ” хэмээжээ.
Дайны улмаас газрын тосны үнэ нэмэгдэж, АНУ хоригоо сулласнаар Москвагийн газрын тосны экспортын орлого гуравдугаар сард хоёр дахин нэмэгдсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үлбийсэн зеленский тонилоосой
Түүний оронд чи үхсэн нь дээр
Иран Вашингтон дээр 2 бөмбөг хаяхад л Трампын үхэл ирнэ. Юун дэлхийн цагдаа.