Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Иран нар Ормузын хоолойг хяналтдаа авахын тулд цохилт өгч эхэллээ

АНУ болон Иран Ормузын хоолойг хяналтдаа авахын тулд даваа гарагт /2026.05.04/ цохилт өгч эхэлсэн байна. Иран олон улсын хөлгүүд Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийг хаасан. Харин АНУ Ираны хөлгүүдэд хаалт тавьсан байгаа юм. Уг явдал хоёр улсын хооронд тогтсон хэврэгхэн гал зогсоох тохиролцоог илүү эмзэг нөхцөл байдал руу түлхлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ормузын хоолойд гацсан хөлгүүдийн аюулгүй байдлыг хангаж, чөлөөлнө гэж мэдэгдсэний дараа хоёр тал бие биедээ цохилт өгч эхэлжээ

Трамп уг хүчин чармайлтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Гэхдээ тэр өөрийн сошиал хуудас дээрээ уг ажиллагаагаа “Project Freedom” буюу “Эрх чөлөөний ажиллагаа” гэж нэрлэсэн. АНУ тус хүчин чармайлтын хүрээнд зургаан ширхэг Ираны жижиг цэргийн хөлөгт цохилт өгч устгасан байна. Харин Иран АНЭУ дахь АНУ-ын томоохон цэргийн бааз болон газрын тос экспортлох боомтод цохилт өгчээ. Үүнээс гадна Персийн булангийн ойролцоо байрласан хэд хэдэн онгоц дэлбэрэлт болж гал гарсан хэмээн мэдэгдсэн байна.

АНУ, Израил нар хоёрдугаар сарын 28-нд Иранд цохилт өгснөөр дайн эхэлсэн. Тэр өдрөөс хойш Трампын захиргаа дайн зарлахын тулд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой байсан юм. Учир нь АНУ-ын Үндсэн хуулийн дагуу зөвхөн Конгресс л дайн зарлах эрхтэй. Харин одоо хуулийн дагуу Трамп дайн зарлахын тулд Конгрессоос зөвшөөрөл авах ёстой хугацаа нь өнгөрсөн. Гэвч Трамп дайн дууссан хэмээн Конгресст мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тэр дайныг дууссан хэмээн гүрийж байгаа юм.

Трампын зарласан “Project Freedom” хүчин чармайлт одоохондоо сөрөг үр дүнд хүргэж байгаа бололтой. Учир нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгийн тоо огт нэмэгдэхгүйгээс гадна Иран амласныхаа дагуу Персийн булан дахь онгоцнуудад цохилт өгч эхлэв.

Томоохон тээврийн компаниуд хоолойг гатлах гэж оролдохоосоо өмнө дайсагнал бүрэн зогсохыг хүлээх магадлалтай юм. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи даваа гарагт /2026.05.04/ хэлэхдээ, өнөөдөр болсон үйл явдал үүсээд буй хямралыг цэргийн аргаар шийдэх боломж байхгүйг харууллаа гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Иран том л байна.

Иргэн
Иргэн

Бичих гэж тамалдаг болжээ

Холбоотой мэдээ

Back to top button