Б.Энхбаярын томилсон ЦЕГ, ШШГЕГ-ын зургаан дэд даргыг явуулах эрх С.Амарсайханд бий
"Салбартаа шаардлагатай томилгоог хийнэ, Би хуулийн байгууллагыг хэн нэгний сэлэм, жад бол гэж хэлэхгүй. Хэн нэгний сум, зэв бол гэж хэлэхгүй. Бие дааж ажиллах орчин нөхцөл биелүүлнэ" гэж С.Амарсайхан ХЗДХ-ийн сайд болмогцоо хэлсэн. Түүнд ЦЕГ, ШШГЕГ-ын дэд дарга нарыг томилох эрх бий ч томилогдсон нэг сарын хугацаандаа хөдөлгөөн хийсэнгүй.
ХЗДХ-ийн сайдын бүрэн эрхийн томилгоонууд Цагдаагийн албаны тухай хууль, ШШГБ-ын тухай хуулиар зохицуулагддаг.
Энэ хүрээнд Б.Энхбаяр ч өөрийн хүмүүсээ томилсон. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдаар томилогдоод яг 10 хоноод буюу |2025.11.03|-нд ЦЕГ-т гурван дэд дарга томилсон байдаг.
- ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун
- ЦЕГ-ын дэд даргаар О.Ганбат
- ЦЕГ-ын дэд даргаар Б.Дэлгэрсайханыг томилсон байдаг.
Харин ШШГЕГ-т
- ШШГЕГ-ын дэд бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээр О.Бямбажав
- ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү
- ШШГЕГ-ын дэд бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Лхагвасүрэнг томилсон юм.
Б.Энхбаярын томилгоогоор түүнтэй гар нийлэн ажиллаж байсан эл дарга нартай С.Амарсайхан ажиллахгүй нь ойлгомжтой логик. Гэхдээ ЦЕГ, ШШГЕГ-т зургаан дэд дарга сэлгэн томилогдоогүй, үүргээ гүйцэтгэсээр байна.
ШШГЕГ-т томилогдсон дарга нарын тухай өмнөх нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
поп энхбаяр сайд л болох гээл баахан гудлааа самарчихлаа үнэн үү
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Самрана даа самрана.
Чи томилуулж яах гэсэн юм