НИЙГЭМНийгэм мэдээ

Богд уул руу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулж байна

Нийслэлчүүд дулааны улиралд Богд уул руу хамгийн их салхилдаг. Ингэхдээ ил задгай гал түлж хоол, цай хийдэг нь ойн түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Энэ талаар НОБГ-аас анхааруулах мэдээлэл хийлээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвсний 75 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун: “Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 897 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Гал түймрийг шалтгаан, нөхцөлөөр нь ангилбал ил галаас үүдэлтэй гал түймэр дийлэнх хувийг эзэлж байгаа бол цахилгаан ашиглалт, яндангийн цоонолтоос шалтгаалсан тохиолдлууд мөн бүртгэгдсэн.

Ялангуяа Богд уул руу алхаж буй иргэд ил гал асааж, хоол, цай хийх тохиолдол их байна. Иймд Нийслэлийн онцгой байдлын газраас “Шар өвс шатахуун адил шатдаг” аяныг эхлүүлж, холбогдох байршлуудад хяналтын пост ажиллуулан иргэдэд тогтмол анхааруулга өгч байна. Гэсэн хэдий ч зарим иргэн алба хаагчдын анхааруулгыг үл ойшоон ил гал гаргасаар байна” гэлээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

анхааруулах биш, хориглох хэрэгтэй байнаа, хуурайшилтай үед шар өвс шатаах, ууланд гал гаргахыг хориглох хэрэгтэй, өчнөөн жил анхааруулж байна, ер нь тэр шар өвсийг шатаах ямар ч шаардлага байхгүй,

Зочин
Зочин

ДАРХАН ЦААЗАТ БОГД ХАН УУЛАНД ГАЛ ТҮЛЖ БОЛОХГҮЙ ЭНЭ БОЛ ХУУЛИАР ХОРИГЛОХ ЧУХАЛ ЗААЛТ ШҮҮ БИ ТА НАРТАА НЭГ ЗҮЙЛ ХЭЛЬЕЭЭ ЗӨВӨӨР ОЙЛГООРОЙ МИНИЙ САЙХАН МАРШАЛЫН НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН ГҮҮРНИЙ БАРУУН ТАЛД МАХЫГ ТҮЛЖ ШОРЛОГ ГЭЖ ЗАРДАГ ХҮН СҮРЭГ БИ БОЛЖЭЭ ЭДГЭЭР ХҮН СҮРГҮҮД ТУЙЛЫН СОЁЛГҮЙ ОДОО ДУЛААН ОРОХООР БҮҮР ТЭНЭГТЭЖ ӨГНӨӨ ШӨНӨЖИНГӨӨ ГАЛ ХӨС ГАРГАЖ ХАЖУУГААР НЬ ШҮРГЭХ ШАХАМ ГАРЧ БАЙГАА МАШААНУУДЫГ ШАТААЖ СӨНӨӨХ БҮРЭН ЭРСДЭЛТЭЙ.ИХ ЗАВААН ШӨНӨ ХООРОНДОО ЗАВААРЧИХААД ТЭР БОХИР ГАРААРАА ХҮНИЙ ГАРТЫГ УНШУУЛНА.ШОРЛОГ НЭРТЭЙ ТҮЛЭНХИЙ МАХАА ГАРААРАА БАРЬЖ ЗАВААРНА ТЭР ГАРААРАА ЮУ ХИЙСНИЙГ ТААШГҮЙ ШҮҮ ДЭЭ АЙ ЛА ЛА ЗАВААН ЗАВААН.

зочин
зочин

тогоо шанагаа тавьчихсан хог новшоо тариад гэр орноороо хоол чанаад хашгиралдаад сууж байх юм билээ. Эрүүл мэндээ боддог бол хэт идэлгүйгээр хүнд ачаа үүрэлгүйгээр тайван амгалан алхах учиртай!!!!

Холбоотой мэдээ

Back to top button