НИЙГЭМНийгэм мэдээ

Бага насны хүүхдийг орон сууцны орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмджээ

Сүхбаатар дүүрэгт бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд бага насны хүүхэд ганцаараа явж байх үед үл таних эрэгтэй этгээд орон сууцны орц руу дагуулан орж, "iPhone 12" загварын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт хандан бага насны хүүхдийг оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, гэрийн ойр орчимд ч гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэйг анхаарууллаа. Мөн орц, гарц, гудамж талбайгаар зорчих үед хүүхдийг заавал харгалзах хүнтэй явуулахыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button