Гадаад мэдээДЭЛХИЙ

Дуртай хөгжмөө сонсох нь дасгал хийж байх үед тэсвэр тэвчээрийг 20 хувиар нэмэгдүүлдэг

Өөрийн дуртай хөгжмөө сонсох нь эрчимтэй дасгал хөдөлгөөнд хэрхэн нөлөөлдөг талаар шинэ судалгаа “Psychology of Sport & Exercise” сэтгүүлд нийтлэгджээ. Финландын Ювяскюля их сургуулийн (JYU) явуулсан шинэ судалгаагаар хүмүүс өөрсдийн дуртай дууг сонсох нь тэсвэрийг 20 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Туршилтад оролцогчид минутад 120-140 хэмнэлтэй хөдөлгөөнд тохиромжтой дуу сонсон гэрийн дугуй унажээ. Ингэхэд дуу сонсоогүй үетэй харьцуулахад дуртай дуугаа сонсоход ядарч туйлдах хүртлээ дунджаар 6 минут орчим илүү хугацаагаар дугуй унаж чадсан байна.

Судалгаанд идэвхтэй хөдөлгөөн хийдэг 29 насанд хүрсэн хүнийг хамруулжээ. Тэд дааж чадах дээд ачааллынхаа 80 орчим хувь дугуй унах дасгалыг хоёр удаа хийжээ. Эхний удаад чимээгүй орчинд, харин дараагийн удаад өөрсдийн сонгосон хөгжмийг сонсон хийсэн юм.

Хөгжим сонссон үед оролцогчид дунджаар 35.6 минут дасгал хийсэн бол, хөгжимгүй үед 29.8 минут хийжээ. Үүнээс харвал хөгжим сонсох нь тэсвэр хатуужлын хувьд тодорхой ахиц гаргадаг аж. Ачааллын хэмжээ адилхан байсан ч ийм ялгаа гарсан нь сэтгэл зүйн хүчин зүйл дасгал хийхэд чухал үүрэгтэйг баталж байгаа юм.

Дасгал хийх хугацаа уртассан ч бие махбодын үзүүлэлтүүд ижил байв. Зүрхний цохилт болон лактатын хэмжээ хоёр тохиолдолд бараг ижил байсан нь бие махбод ижил түвшинд ажилласныг харуулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжим нь ядрах мэдрэмжийг нэмэгдүүлэлгүйгээр ачааллыг илүү удаан тэсвэрлэхэд тусалсан гэсэн үг юм.

Зургийн эх сурвалж: WFIN

Энэхүү үр дүн нь дасгалын ачааллыг аюулгүй аргаар нэмэгдүүлэх гэж буй тамирчид болон дасгалжуулагчдад маш хэрэгтэй юм. Гэхдээ тогтмол дасгал хийж хэвшихэд хэцүү байдаг хүмүүст энэ нь бүр ч чухал ач холбогдолтой байж магадгүй.

Ювяскюля их сургуулийн Хөгжим, оюун ухаан, бие махбод ба тархины төвийн ахлах судлаач Эндрю Дансо хэлэхдээ "Өөрийн сонголтын хөгжим нь бие бялдрын хөгжлийн түвшнийг өөрчлөх эсвэл зүрхний ажиллагааг огцом нэмэгдүүлдэггүй. Харин ачааллыг илүү удаан хугацаанд тэсвэрлэхэд л тусалдаг" гэжээ.

Хөгжим сонсох нь бие махбодын хүч чадлыг нэмэхээс илүүтэйгээр аливаа ачааллыг хүлээн авах мэдрэмжид нөлөөлдөг байна. Сонсох дуртай, урам зориг өгөх аянууд нь ядарснаа мартахад тусалж, хэмнэлээ барих эсвэл үргэлжлүүлэх эрч хүч өгснөөр ачааллыг даван туулахад хялбар болгодог аж.

Судлаач Эндрю "Энэ бол ямар ч зардал, илүү зүйл шаардахгүй маш энгийн арга. Хүмүүс хөгжмийн тусламжтайгаар өөрийгөө хэт их ядраалгүйгээр дасгалын ачааллыг нэмэгдүүлж болно. Зөв сонгосон хөгжим нь хүнд дасгалуудыг илүү хялбар, тааламжтай болгодог байна. Олон хүн дасгал хийх үед хурдан ядардаг учраас хүнд бэлтгэлээ үргэлжлүүлж чаддаггүй” гэжээ.

Тэрбээр нэмж "Бидний судалгаагаар хүмүүст урам зориг өгөх хөгжмийг өөрсдөөр нь сонгуулбал бэлтгэлийн чанарыг дээшлүүлж, дасгалаа тууштай хийхэд нь тусалдаг байж магадгүйг харуулж байна. Ингэснээр хүмүүс илүү идэвхтэй амьдрах боломжтой болно” хэмээсэн юм.

Эх сурвалж: SciTechDaily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн шүү дуу сонсохоор дасгал хийх эрч шууд өөр болдог

Зочин
Зочин

Bi gymde yvahdaa hugjimgui bol yag erchgui bolchdog

Зочин
Зочин

Дуртай дуугаа сонсоод гүйхээр цаг ч хурдан өнгөрдөг

Зочин
Зочин

Yag unen playlist sain bhad iluu ih achaalal avch chaddag

Зочин
Зочин

Tempo saitai duu tavichhaar bie ooroo hudluud bdg yum

Зочин
Зочин

20 хувь гэдэг нэлээн их ялгаа байна шүү

Зочин
Зочин

Bi lav cardio hiihdee zaaval hugjim sonsdog tegehgui bol duusgaj chaddaggui

Зочин
Зочин

Сэтгэл зүй бэлтгэлд ямар чухал нөлөөтэй нь харагдаж байна

Зочин
Зочин

Zarim duu sonshoor buur yadraha medremj bagasdag shuu

Зочин
Зочин

Гүйх үедээ дуу сонсохоор зам ч богино санагддаг

Зочин
Зочин

Yag durtai duu yavj bhad setgel sanaa hurtel sergechdeg

Зочин
Зочин

Зөв дуу сонговол бэлтгэлийн чанар хүртэл өөр болдог юм байна

Зочин
Зочин

Bi lav hugjimtei alhahad hurtel iluu urt yavdag

Зочин
Зочин

Энэ чинь бараг хамгийн амархан мотивацийн арга байна даа

Зочин
Зочин

Zarimdaa neg duu repeat deer tavij bgad l beltgelee duusgachdag

Зочин
Зочин

Hugjim bol setgel zuid mash ih nuluutei gedeg ni dahin batalagdaj bn

Холбоотой мэдээ

Back to top button