НИЙГЭМНийгэм мэдээ

Дилав хутагт Б.Жамсранжав, Оуэн Латтимор нарын нөхөрлөлийн түүх маргааш олон нийтэд дэлгэгдэнэ

Дилав хутагт Б.Жамсранжав, Оуэн Латтимор нарын нөхөрлөлийн түүхийг өгүүлэх үзэсгэлэнг нээнэ. “Дилав Хутагт Сан” болон Америкийн Монгол Судлалын Төв (ACMS)-өөс хамтран хэрэгжүүлж буй “Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төслийн нээлтийн арга хэмжээ маргааш (2026.05.12) Монголын Үндэсний музейд болно.

Төсөл нь Монгол, АНУ-ын төр, шашин, боловсрол, соёлын харилцаа хэрхэн үүсэж хөгжсөнийг нэрт төр, шашны зүтгэлтэн V Дилав Хутагт Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, үйл хэрэг, өв соёлоор дамжуулан олон нийтэд таниулах зорилготой. Мөн V Дилав Хутагт Жамсранжавтай холбоотой судалгааг дэмжихэд чиглэж байна. Төслийн хүрээнд гурван үндсэн арга хэмжээ зохион байгуулах юм.

Дилав хутагт Б.Жамсранжав ба АНУ-ын монголч эрдэмтэн Оуэн Латтимор (1950 он). Эх сурвалж: Америкийн Монгол судлалын төв

Тухайлбал 2026 оны 5 дугаар сарын 12-ноос 6 дугаар сарын 12-ны хооронд Монголын Үндэсний Музей-д олон улсын үзэсгэлэн гарна.

Үзэсгэлэнд:

  • Оуэн Латтиморын гэр бүлийн хандивласан эх гэрэл зургууд,
  • Монгол Улсын Үндэсний Номын Сан-д хадгалагдаж буй Дилов Хутагтын төрсөн нутаг, түүхтэй холбоотой газрын зураг, гар бичмэлийн материалууд,
  • Library of Congress, Harvard University, Yale University, Johns Hopkins University, University of Pennsylvania-ийн архив, цуглуулгад хадгалагдаж буй захидал, гэрэл зураг, эд өлгийн зүйлс, архивын баримтын хуулбарууд,
  • Дилав Хутагт Жамсранжавтай холбоотой хувийн цуглуулгын үзмэрүүд,
  • Орон нутгийн музейн үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.
  • Үзэсгэлэнг үнэ төлбөргүй толилуулна. Ташрамд мэдээлэхэд, “Хутагт ба Латтимор: Хил хязгаараас давсан өв” төсөл нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой, Монгол Улс болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтан хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

♥️♥️♥️????????????

Nar
Nar

Undesnii muzie gej haana bdag ve

Зочин
Зочин

Uneheer saihan

Back to top button