НИЙГЭМНийгэм мэдээ

Хүний эрх зөрчсөн гэх С.Анхбаярын цалинг гурван сарын турш 30 хувиар хасахаар болжээ

Дуучин Б.Амархүүг хар тамхичин хэмээсэн Увс аймгийн засаг даргын орлогч С.Анхбаярыг ХЭҮК-оос хүний эрх зөрчсөн хэмээн дүгнэсэн юм. Тухайн үед С.Анхбаяр гадаадад томилолтой явж таарсан бөгөөд иргэд түүнд хариуцлага тооцохыг шаардсан.

Тэгвэл аймгийн засаг дарга Э.Насанбат "өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцно. Томилолтоос ирэхээр нь хурлаар оруулж, тухайн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэнэ" хэмээж байсан. Гэтэл С.Анхбаяр ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаа юм.

Түүнд ямар хариуцлага тооцсон талаар засаг дарга Э.Насанбатаас тодруулахад "С.Анхбаярын асуудлыг авч хэлэлцэж засаг дарга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гурван сарын турш цалингийн 30 хувийг хасаж олгох арга хэмжээ авсан" гэлээ.

Тухайн болсон асуудлыг эргэн санавал, дуучин Б.Амархүү 21 аймгаар аялан тоглолтоор Увс аймгийн "Ойрад" театрт тоглох үед тус театрын хөгжим, гэрэл зэргийг хариуцсан ажилчид байхгүй, улмаар ёс зүйгүй хандсан тухай өөрийн цахим хуудсаар мэдээлэл хийсэн юм. Үүнд аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр өөрийн цахим хуудаснаа "Хар тамхичныг үзээгүй нь зөв шүү дээ. Бүр яагаад цаг гаргаж өгдөг юм. Зарим зүйлийг жигшиж байх хэрэгтэй шүү. Хар тамхичинд цаг гаргаж өгсөн театрын удирдлагуудад хариуцлага тооцуулна" хэмээсэн нь нийгэмд талцал үүсгэсэн билээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Албан тушаалтай хүн олон нийтийн сүлжээнд үгээ их бодож бичих хэрэгтэй шүү дээ

Зочин
Зочин

Энэ муу лалараас болж манай Увсчууд ёстой дөрвөд хүн хүн биш,дөрвөн шийр мах биш гэж хичнээн доромжлуулав.Ажлаас нь халж мал дээр гаргаачээ энэ ёстой бүтэхгүй дөрвөд түмний нэрийг баастсан пязда хөөш лалараа чи Амархүүгээс уучлал гуйгаад дөрвөд хүмүүс хүн гэж хэлүүлээтэхээ гошногоо

Зочин
Зочин

30 huvi tsalin hasna gedeg arai l hungun shiitgel yum bishuu

Зочин
Зочин

Tsalingiin hasalt hiigeed ongoroh asuudal mun uu gej bodogdloo

Зочин
Зочин

Хүний эрх ярьж байгаа бол төрийн албан хаагчид өөрсдөө үлгэрлэх ёстой

Зочин
Зочин

Social deer setgegdel bichihdee alban tushaaltan humuus bur iluu hariutslagatai baih heregtei

Зочин
Зочин

Ингэж хүнийг шууд цоллож болохгүй ээ ямар ч хүн байсан

Зочин
Зочин

Hunii erh zurchsun geed dugneed garsan bol arai uur hariutslaga baih yostoi bsan bh

Зочин
Зочин

Төрийн хүн байж ингэж доромжилж бичсэн нь зохимжгүй харагдсан шүү

Зочин
Зочин

Хэлэх үгээ бодохгүй бол олон нийтэд маш буруу үлгэр үзүүлдэг

Зочин
Зочин

Zarim alban тушaaltan socialiig huviin heruuliin talbar shig ashigladag ni uneen

Зочин
Зочин

Ямар ч хүн байсан хуулийн өмнө адилхан байх ёстой доо

зочин
зочин

Ө ХӨӨРХИЙ УВСЫН ЗАСАГ ДАРГА ЭНЭ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ АНХБАЯР ГЭДЭГ НӨХРИЙН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРЧ БАЙНА.
ҮНДСЭН ХУУЛИАС ЭХЛЭЭД ХЭД ХЭДЭН ХУУЛИЙН ЗААЛТ ЗӨРЧСӨН ОРЛОГЧДОО АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДДАГГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ЭНЭ АНХБАЯРТАЙГАА ЦУГ ЯВАХ ЁСТОЙ.

Зочин
Зочин

Хар тамхи малын намын бахархал

Зочин
Зочин

Олон нийтийг талцуулсан үг хэлсэн бол уучлал хүсэх нь зөв байсан байх

Zochin
Zochin

Arga hemjee avsan ni bolj, odoo oilgoson bailguidee

Зочин
Зочин

Neg bol hariutslagaa changa av esvel zugeer l duugui unguruhgui yu

Зочин
Зочин

Iim asuudald hunii erh yarih ni zuv shuu daraa daraagiin humuust surgamj bolno

ICE TOP
ICE TOP

СДА ! АМАРХҮҮ ОДОО Ч ОРОСУУДТАЙ НИЙЛЖ СЭМ ДАЛДУУР ХОЙНООС МӨС ЗӨӨЖ ХАДГАЛЖ СЭМ БОРЛУУЛСААР БАЙГААГ РОКПОПЫН НЭРТЭЙ ХЭДЭН МАНСУУРАГЧИД ГЭРЧИЛНЭ ДЭЭ !!!

Сансармаа
Сансармаа

Хөдөөд ч бичиг үсэгтэй л бол дарга болдог юм даа

Мср
Мср

Увсынхан бүгд нэгэндээ барьцаалагдсан хулгайчууд. Хүрлээ чойжоо гээд 2 тийшээ хараад суучихсан.заазуурандаа дээрэлхүүлээд уруу царайлаад яс горьдсон нохой шиг амьдралдаа үүрд үлдсэн хийморьгүй ард түмэн.хулгай хийх худлаа пялдагадахыг хамгийн сайн чаддаг хумсаа нуусан бзхнийг худалдаж аваад сурсан хүиүүс.худлаа гэвэл мүүлийн үед төрсөн гавъяатуудыг хар дандаа худалдаж авсан.

Зочин
Зочин

Юу торгох вэ шууд хөөж явуулаач ажлаа мэдэхгүй гайнуудаас болж энэ улс хөгжихгүй байгаа за шууд хөөж явуулаад хүний эрхий мэдэрэмжтэй ард олоноо бодож явдаг хүнийг сонгох хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Энэ МАН ы их бага хурлууд дээр босоод хашгачаад байдаг нөхөр мөн байхдаа.Сэтгэцийн өөрчлөлттөй байж мэдэх хүн билээ

Зочин
Зочин

Бүдүүлэг новшшш. Малаа малла.

Иргэн
Иргэн

За даа дуучин ч дээ.өөрөө хүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэйш дээ...гөлөг

Зочин
Зочин

ХАР ТАМХИ ЭСЭРГҮҮЦСЭН НЬ ШИЙТГҮҮЛДЭГ ЦАГ ИРЖ ДЭЭ НОВШ ЮМАА

Холбоотой мэдээ

Back to top button