Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирантай гал зогсоох тохиролцоо нуран унахад ойрхон байна гэж Трамп хэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2026.05.11/ хэлэхдээ, Ирантай хийсэн гал зогсоох тохиролцоо нуран унахад ойрхон байна гэжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ Иранд энхийн хэлэлцээ хийхээс өмнө дайныг зогсоох санал тавьсан юм. Үүнд Иран ням гарагт /2026.05.10/ хариу өгсөн нь Трампт таалагдаагүй.

Тодруулбал Иран хариу санал тавихдаа бүх фронт дээрх мөргөлдөөнийг зогсоох, ялангуяа Ливаны дайныг дуусгахыг тусгаж өгчээ. Мөн дайнаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгож, АНУ-аас Ираны онгоцнуудад тавьж буй хоригоо зогсоож, дахин цохилт өгөхгүй гэдэгтээ баталгаа олгож, Иран газрын тосоо борлуулахыг зөвшөөрөх гэх мэт зүйлийг багтаасан байна. Эдгээр зүйлсээс гадна Ормузын хоолойн тал дээр Иран бүрэн эрхтэй гэдгээ хариу өгсөн бичигтээ онцолжээ.

Энэ хариу саналыг нь Трамп хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл хэмээн ням гарагт /2026.05.10/ эрс эсэргүүцсэн юм. Мөн тэр даваа гарагт /2026.05.11/ хэлэхдээ “Тэдний илгээсэн хог шиг зүйлийг уншсаны дараа гал зогсоох тохиролцоо хамгийн хэврэг үе дээрээ ирлээ. Тэр саналыг нь би уншиж дуусгаагүй” гэсэн байна.

Техраны хувьд өөрсдийнхөө байр суурийг даваа гарагт хамгаалжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багай “Бидний шаардлага хууль ёсных” гэсэн юм. Харин Ираны парламентын спикер Мохаммед Бакер Калибаф улсынх нь зэвсэгт хүчин аливаа түрэмгийлэлд шийдэмгий хариу өгөхөд бэлэн байна хэмээжээ.

Хэдхэн хоногийн өмнө АНУ, Иран нар дайныг дуусгахад үүн шиг ойртсон тохиолдол алга хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Гэвч хоёр тал хэд хэдэн асуудал дээр санал их зөрж байгаа гэдгийг тэдний тавьж буй саналууд нь харууллаа. Үүний улмаас Брент маркийн газрын тосны фьючерс 3 хувиар өсөж баррель нь 104 ам.доллар хүрэв.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button