НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр Улаанбаатар хотод хогийн цэг шатсан 76 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд 2026 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар объектын гал түймрийн 999 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, унтрааж ажиллалаа. Үүнээс орон сууцны хогийн цэг шатсан 76, хогийн сувагт хог шатсан 35 дуудлага бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хогийн цэг шатсан дуудлага 85 хувиар өсөж, хогийн сувагт хог шатсан дуудлага 42 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа тул иргэд гэр, сууцны галын аюулгүй байдлаа ханган, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж, галын аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button