НИЙГЭМНийгэм мэдээ

Дэлхийн уулчид Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Дэлхийн дээвэр Эверестийн оргилыг зорьсон хоёр монгол уулчин 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон тухай мэдээ  2024 оны тавдугаар сарын 14-ны өдөр дэлхий нийтэд цацагдаж байлаа. Тэд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүй дэлхийн дээвэрт гарсан хүрсэн анхны монгол уулчдаар түүхэнд бичигдэн үлдэх зорилготой байв. Ц.Өсөхбаяр, Л.Пүрэвсүрэн нар зорьсон зорилгодоо хүрч Эверестийн оргилдоо гарчихаад бууж явах замдаа алтан амиа алдсан нь тодорхой болсон юм. Тэдний гэгээн дурсгалыг нь хүндэтгэн "Everest today" пэйждээ мэдээлэл оруулжээ.

Олон уулчид нэмэлт хүчилтөрөгчийн танкгүй Эверестийг зорьж байсан ч шерпагийн тусламжгүй гарч байсан нь тун цөөн гэнэ. Шерпа нар авиралтын улирал эхлэхээс өмнө явах маршрутаа бэлдэж, шат, олс зэргээ бэлэн болгодог байна. Мөн хүчилтөрөгчийн танкгүй гарахаасаа өмнө сайтар бэлтгэл хийж, цаг уур, байгаль орчиндоо дасах хэрэгтэй гэнэ. Нэмэлт хүчилтөрөгчгүй авирч байх үедээ амь насаа алдсан тохиолдлууд цөөнгүй.

Аялал эхлэхийн өмнө багийн ахлагч Д.Отгонхүү ярихдаа “Манай багийн авиралтын гол зорилго, онцлог нь нэмэлт хүчилтөрөгч хэрэглэхгүйгээр, мөн шерпагийн тусламжгүй авирах юм. Бид монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өөрсдийгөө сорихыг хүссэн. Бүтэн нэг жилийн хугацаанд бэлтгэлээ хийсэн болохоор алзахгүй байх. Бүгд 10-аас дээш жил ууланд авирсан, алхсан учраас өөрсдөдөө итгэлтэй байна” гэж байжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголууд хэт их шуналтай хэт их онгироо болсон байна даа …шунал амбицаа ер нь дарах цаг чинь ирсэн шуу!

Ard
Ard
Reply to  Зочин

Bitgii tenegt uher mongoloo yaaj setgeheeree iim bodol orj irdeg bnaa m#l!!!

Харамсмаар юм !
Харамсмаар юм !

Харамсмаар юм ! Огт гарч байгаагүй, туршлагагүй байж хүнээс илүү өөр гэсэн ийм болхи сэтгэхүйгээр энэ эрлэгийн элч болсон ууланд авирчээ ! Ийм Монгол сэтгэлгээ олон хүний аминд бүү хүрээсэй !

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

Уул усыг бассан, өөрсдийгээ ихэд бодсон хүн болгон шангаа хүртдэг ,ялангуяа Эверестэд. Өчнөөн л хүн иймэрхүү юм ярьж очоод тэнд үхдэг гэж сонссон л баймаар,заавал тэнд очиж үхэх гэж явсым шиг.

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

сэтгэгдэл бичиж болохгүйм бол яах гэж мэдээ рхүү км бичдэгййн

Иргэн
Иргэн

Уулыг усыг бүү бас гэдэг. Хайран залуус. Их хурлын хулгайч нар хамаг мөнгийг хулгайлсан тул хэмнэлт хийх нь хөөрхий аргагүй шидээ.

EhdЗочин
EhdЗочин

Who the fuck cares

Back to top button