НИЙГЭМНийгэм мэдээ

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Э.Одзаяа хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнам улсын Да-Нанг хотод тавдугаар сарын 23-31-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн гурван шүүгч, дөрвөн дасгалжуулагч, 18 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Уг тэмцээнд 68 кг-ын жинд барилдсан Э.Одзаяа хүрэл медаль хүртсэн амжилттайгаар үргэлжлүүлж байна. Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Дасгалжуулагч багш Б.Наранбаатар болон анхны багш Т. Сүхбаатар , Ш.Баянмөнх Б.Алтангэрэл багш нартаа маш их баярлалаа. Мөн “Аваргууд академи” , “Uchamp academy” МУГТ О.Насанбурмаа эгчдээ , Монголын Чөлөөт бөхийн холбооны хамт олондоо “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээний ах нартааболон хайртай аав ээж гэр бүлийнхэндээ туслаж дэмжиж ирсэн бүх хүмүүстээ гүнээ талархаж байна" хэмээн бичжээ.

Х.ХУЛАН

Screenshot
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ногоон хоолтоны тухай
ногоон хоолтоны тухай

ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧТЭНГҮҮД НОГООН ХООЛТОН БАЙДАГ ШҮҮ. МАНАЙ ТАМИРЧИД НОГООН ХООЛТОН БОЛОХ ХЭРЭГТЭЙ. Тэгвэл алтан медаль авах, гэмтлээ түргэн эдгээх чадвартай болно шдээ. байнга л эрэл хайгуул хийх хэрэгтэй. Game changers -гэдэг баримтат киног Youtube -с үзэх хэрэгтэй. Түүнд Их британийн иргэн- мэргэжлийн тулааны тамирчин, АНУ-н тэнгисийн цэргийн тулааны багш өөрийн гэмтэлээ эдгээх гэж, дээр нь хүч чадлаа сайжруулах гэж эрэл хайгуул хийгээд үнэнийг мэдсэн тухай кино шүү. Үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button