“Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг бүхий олдвор олджээ
Улаанбаатарын Их Сургуулийн Түүх, археологийн тэнхимийн судалгааны баг Орхон, Тамир, Хануй, Хүнүй голын сав газарт хийсэн археологийн хайгуул, судалгааны үр дүнд 2017 онд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Харганы дөрвөлжин хэмээх газраас Хүннүгийн үед холбогдох хэрэмт хотын туурийг илрүүлжээ. Тодруулбал, Архангай аймгийн төвөөс 140 орчим км, Өлзийт сумын төвөөс баруун урд зүгт 10 гаруй км-ийн зайд оршдог Бодонт багийн нутаг дахь Харганы дөрвөлжин гэх газарт Хүннү гүрний нийслэл Лунчен буюу Луут хотын туурь байгааг тогтоосон байна.
2019 оны долоодугаар сар, 2020 оны дөрөвдүгээр сард агаарын зураглал хийх явцад эртний хятад ханз бичиг бүхий “Шаньюй”, “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичээстэй дээврийн нүүр ваарны хэд хэдэн хагархайг түүвэр байдлаар илрүүлэн олжээ. 2020 оны долоодугаар сарын 9-26-ны хооронд анхны сорилын малтлага, судалгааг хийж, “Тэнгэрийн хүү Шаньюй, Тэнгэр адил хязгааргүй өнө мөнх насалтугай” гэсэн бичигтэй нүүр ваарны олон хагархай, мөн дээврийн тосгуур болон нөмрөг ваар зэргийг илрүүлжээ.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олсон олдвор болгоныг хужаатай холбодог хятадын шээснүүд зүгээр л байгаарай.
ali deer ingeed eliireed bsan hezeenii um dongosoj suunaaHULAN ANIA
Ene bichees n yag yamar xel deer bdag ve?
АМААР ХЭЛСЭН нь САЛХИНД ХИЙСЭЖ, БИЧГЭЭР ТЭМДЭГЛЭСЭН нь ҮЕ ДАМЖИН ҮЛДЭХИЙН ҮЛГЭР ЖИШИГ ЭНЭ БУЮУ. ЭХ ТҮҮХ, ЭЛДЭВ СУРГАМЖИЙГ ҮЕ, ҮЕД НИЙТЭД ДАВТАН САНУУЛЖ БАЙХ нь СЭРЖ, СЭХЭЭРЭГСДИЙН УХААН БОЛОЙ. 5000 жилийн түүхтэй хятадын хэл, ханз бичгийг манай дээд өвөг Хүннү хэрэглэж байсны жишээ энэ буюу. Энэ үед бид кирил үсгээр бичиж, орос, англи мэт гадаад хэл үзэж, ярьж байгаатай агаар нэгэн буюу. Х. ХУЛАНД аа БАЯРЛАЛАА!
Аль хэдийн 20 жилийн өмнө олдсон шүү дээ
Сайхан юм аа
ali hdn jiliin umnu oldson medeell ali derl garsan eguur gdeg l###r mini buchih yma olj bich
ali hdn jiliin umnu oldson medeell ali derl garsan eguur gdeg l###r mini buchih yma olj bich
модун шаньюй юм болу, түмэн шаньюй юм болуу