НИЙГЭМНийгэм мэдээ

Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна

Монгол орны нийт нутгийн 40 орчим хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 40 орчим хувьд дунд зэрэг байгаа бол 20 гаруй хувьд муу үнэлгээтэй гарчээ.

Тодруулбал, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудын нийт нутаг, мөн Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь, Булганы ихэнх, Төв, Өмнөговь, Увс, Сүхбаатарын зарим, Ховд, Говь-Алтай, Завханы цөөн сумдын нутгаар ургамлын ургалт сайн байгаа юм. Харин Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговийн зарим, түүнчлэн Архангай, Увс, Төв, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар бэлчээрийн ургалт муу байгаа бөгөөд бусад бүс нутгуудад дунд зэргийн түвшинд байгаа аж. Энэ нь өмнөх арав хоногтой харьцуулахад Дорноговийн ихэнх, Булган, Сүхбаатар, Увсын зарим сумдын нутгаар бэлчээрийн ургалтын байдал тодорхой хэмжээгээр сайжирсан үзүүлэлт юм.

Дээрх аймгууд цаг агаар, бэлчээрийн нөхцөл байдалтай уялдан хөдөө аж ахуйн салбарын ажил орон нутагт идэвхтэй өрнөж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд бод мал төллүүлэх, отор нүүдэл хийх, ямааны ноолуур самнах ажлууд голчлон хийгдэж байгаа бол газар тариалангийн бүс нутаг болох Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад хүнсний ногоо, төмс, тэжээлийн ургамал тариалах ажил үргэлжилж байгаа аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button