НИЙГЭМНийгэм мэдээ

Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ

Монголын триатлоны холбооноос энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Тэмцээн гүйлт, уулын дугуй, гүйлт гэсэн хэлбэрээр элит, өсвөр үе, сонирхогчдын ангилалд улсын аваргуудыг тодруулна. Тэмцээний бүртгэл энэ сарын 24-ний өдөр хаагдах юм байна. Тамирчид мэргэжлийн болон сонирхогчын ангилалд бүртгэлээ баталгаажуулахыг Монголын триатлоны холбооноос мэдэгдлээ. Энэ удаагийн тэмцээнд гадаадын тамирчин оролцохыг зөвшөөрчээ.

Элит тамирчид 5 км гүйж, 15 км дугуйгаар, дахин 2,5 км замыг туулж барианд орно. Харин өсвөр үе болон сонирхогчын ангилалд оролцох тамирчид 2,5 км гүйж, 10 км дугуйгаар уралдсаны дараа 2,5 км гүйж хаалтыг хийнэ. Тэмцээнийг Дэлхийн триатлоны холбоо болон Монголын триатлоны холбооны дүрмийн дагуу зохион байгуулж шилдэг тамирчдыг тодруулах аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button