НИЙГЭМНийгэм мэдээ

Богд Хан уулын Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсэгт өнөөдрөөс хор цацаж эхэлжээ

Богд Хан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиа микробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байна.

Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм.Ой бол уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах үнэт баялаг.

Иймээс хөнөөлт шавжийн голомтыг бууруулах, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Тэмцлийн ажил явагдаж буй бүсэд зорчиж буй иргэд та бүхэн холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг мөрдөн, аюулгүй байдлаа ханган зорчино уу!

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button