НИЙГЭМНийгэм мэдээ

Налайхын зам дагуух цайны газруудад гал гарч 10 гэр шатжээ

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах цайны газрын гэр өчигдөр шатаж, 5 айлын гэр өртжээ. 2026.06.08-ны өдрийн 10:14 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очиж, уг галыг унтраасан байна.

Иргэн М-ийн таван ханатай хоёр гэрийн баруун тал хайрагдаж, иргэн Э-ын таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн С-ийн таван ханатай гурван гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай гурван ширхэг хийн баллон, иргэн Х-ийн таван ханатай хоёр гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20, 60 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон, иргэн Ц-ийн таван ханатай хоёр гэр болон 20 л багтаамжтай хоёр ширхэг хийн баллон уг галд өртжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хийн баллонтой бол шатахаас гадна дэлбэрэлтүүд үүснэ

Back to top button