Тайваньд хадгалагдаж буй "Чингис Хаан"-ы эш хөргийг 15 жилийн дараа дахин олон нийтэд дэлгэнэ

Чингис хааны эш хөргийг 1278-1279 оны хооронд Хорихасун хэмээх монгол зураач бүтээж байжээ. Одоогийнхоор бол “ам зураг” гэж болох эл хөргийг өвөөгөө нүдээрээ харсан түүний ач хүү Хубилай хааны яриаг голлон, мөн Их хааныг харж байсан бусад “гэрчүүдийн” дүгнэлттэйгээр төсөөлөн зурсан байдаг. Энэ үйл явдлын үеэр зарим хаад, хатдын хөргийг ч бүтээсэн бөгөөд тахилгын сүм байгуулан залж, тахин шүтэх болжээ.
Даруй 740 жилийн настай эл зургийн эх хувь өдгөө Тайванийн Үндэсний музейн хосгүй нандин үзмэр болон хадгалагддаг. Тайванийн “Үндэсний хааны ордон музей” долдугаар сарын 02-07-ны өдрүүдэд Чингис хаан болон бусад хаад, хатдын зургийг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ. Хамгийн сүүлд 15 жилийн өмнө дээрх зургуудыг олон нийтэд харуулж байжээ.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.