Хувийн сургуулиуд урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхийг хориглоно гэв
Сурагчдын зуны амралт эхлэхтэй зэрэгцэн хувийн сургуулиудын төлбөрийн асуудал яригдаж зарим нь 100 хувь төлбөрөө төлж суудлаа баталгаажуулахыг шаардаж байгаа. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим сүлжээндээ мэдээлжээ. Тэрээр "Сайдын хувьд 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаалыг гаргалаа. Энэхүү тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй. Мөн сургалтын төлбөр тогтоох эрхэд нь халдахгүй.
Цаашид хувийн сургуульд шинээр элссэн болон үргэлжлүүлэн суралцах сурагчийн баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй. Харин төлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангана. Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
Эцэг, эх асран хамгаалагчид та бүхэн энэхүү тушаалын заалт бүртэй танилцаж, хувийн сургуулиудад хүргүүлсэн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ.
Х.ХУЛАН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв. Хувийн сургуулиуд төлбөрөө урьдчилж авч мөнгө хүүлдгийг зогсоох нь зөв.
Хувийн хэвшил рүү их довтолдог болжээ.
Төр ингээд л хувийн хэвшилрүү довтлоод байхын, ямар хэрэг бнаа !