Тодруулга: Баянзүрх дүүргийн халуун усыг өгсөн, ХУД орчмыг маргааш хэвийн болгоно
Өнгөрсөн шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон Их тойруу орчмын дулаан дамжуулах шугамд гэмтэл гарсан байна. Улмаар тухайн байршлуудад хэрэглээний халуун ус тасарчээ.
Мөн ДЦС-4 зуух зогссон ч инженерүүд ажиллан засварлаж бүрэн ажиллагаанд оруулсан ч дулаан дамжуулах сүлжээнд гэмтэл гарснаар хэрэглээний халуун ус тасалдсан хэвээр байгаа аж.
Энэ талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны инженерээс тодруулахад "Гарсан гэмтлийг засах үүднээс тодорхой байршлуудад хэрэглээний халуун усны хязгаарлалт хийсэн. Одоогоор Баянзүрх дүүрэгт гарсан гэмтлийг засаж, халуун усыг нь өгөх гэж байна. Мөн их тойруу орчмын гэмтлийг өнөөдрийн дотор засаж хэвийн болгоно. Харин Хан-Уул дүүрэг орчмыг маргаашийн дотор засаж, хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөж байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За за, нөгөө олон хоногоор тасалдаг нь биш бол яахав!