НИЙГЭМНийгэм мэдээ
Төв Ази чиглэлд аялаж буй Солонгос иргэн унадаг дугуйгаа Зүүнхараагаас алджээ
БНСУ-ын иргэн Jung гэх "YouTuber" залуу эх орноосоо аяллаа эхлүүлж, Хятадаар дамжин Владивосток хүрээд, Улаан-Үүдээр Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Тэрээр унадаг дугуйгаар Төв Ази чиглэлд аялж яваа бөгөөд Дархан хотод гурав хоног саатаад цааш аяллаа үргэлжлүүлсэн байна.
Гэтэл Зүүнхараа орчмоор явж байхдаа унадаг дугуйгаа хулгайд алдсан байна. Тодруулбал, Зүүнхараагаас салдаг уулзварын цаахан талд, замын урд талын далан руу уруудаж дугуйгаа хонхорт түр тавиад, ачаагаа үүрэн майхнаа босгохоор явжээ. Буцаж ирэхэд нь унадаг дугуйг нь хулгайлаад явсан байжээ. Тиймээс иргэд та бүхэн "Titicaca" маркийн хар өнгийн аяллын унадаг дугуйгг харсан, мэдээлэлтэй хүн байвал БНСУ-ын Элчин сайдын газар руу холбогдож болох юм байна.
Х.ХУЛАН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Авсан хүн нь эргүүлээд өгөчихөөчээ. Улс орны нэрийг шавартай хутгах хэрэггүй
шившиг юмаа, яг ийм ижил дугуй нь монголоос олдохгүй л байхдаа, хамтраад, худалдаж аваад ч болтугай энэ хүнийг цааш нь явуулах юмсан,
Манай зарим нөхдүүд үнэхээр өлөн юм аа. Майхан саваа барихад нь туслахын оронд дугуйг нь хулгайлаад байх даа яахав. Өгөх хэрэгтэй шүү. Монгол улсын нэр төрд муу үзүүлэлт л нэмэгдэнэ. Өгөөрэй.
Яана даа. Ямар ичдэггүй хулгайч вэ
Эзэнгүй орхисон бэлэн зэлэн дугуйг хэнч аваал яван шүү дээ.