УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Сумъяабазар: Хот санхүүгийн хувьд бэхжих тусам улсын эдийн засаг тэлнэ

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна. Үүнтэй холбогдуулан хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Сүүлийн 28 жилийн хугацаанд нийслэл хот эдийн засгийн хувьд бие даасан тогтолцоогүй, өөрийн эрх мэдэл, санхүүгийн чадамж нь хязгаарлагдмал явж ирсэн. Энэ зорилгын төлөө сүүлийн зургаан жилд, ялангуяа 2020 оноос хойш эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийгдэж, хотын бие даасан байдлыг бэхжүүлэх алхмууд тавигдсан. Энэ нь хэн нэгэн албан тушаалтны төлөө биш, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөө хийсэн шинэчлэл байлаа. Улс төрийн олон сорилт, эсэргүүцэл, шалгуурыг давж байж өнөөдрийн энэ суурь тавигдсан юм" гэв.

Мөн "Хотын төсөв, эдийн засгийн асуудлыг УИХ хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг. Харин энэ үйл явц хотын эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах чиглэлд өрнөх учиртай. Хот хүчирхэг байх тусам иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Хот санхүүгийн хувьд бэхжих тусам улсын эдийн засаг тэлнэ. Тиймээс олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон эрх зүйн шинэчлэлийн ололтыг хамгаалж, улам хөгжүүлэх нь өнөөдрийн бидний нийтлэг зорилго байх ёстой. Хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш. Хот бол өөрийн эдийн засагтай, санхүүгийн чадамжтай, иргэддээ үйлчилдэг, хөгжлөө өөрөө тодорхойлох эрх зүйн боломжтой бие даасан институци байх ёстой.Хот хүчтэй байж улс хүчтэй болно. Нийслэл бие даан хөгжиж чадвал Монгол Улсын хөгжил ч илүү хурдацтай урагшилна" гэлээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үнэн хэлжээ

Зочинsuhe
Зочинsuhe

ЗА НОГОО АВТОБУСЫН ХЭРЭГТ ОЛОН ХҮНИЙГ ХЭРЭГТ ХИЙЦЭЭД УСНААС ХУУРАЙ ГАРСАН ГЭЭД ПЭЭДГЭР БАЙНА ЧАМАЙГ ЭРЛЭГИЙН ЭЛЧ 1 ХАТУУ ГЭСГЭЭЛ ИРНЭ 300 ТЭРБУМЫН МӨНГӨНИЙ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙХАД ЧАМШИГ ШУНАЛЫН ТУЛАМ ХАРААД СУУЖ БАЙНА ГЭДЭГ НАР БАРУУН ХОЙНООС МАНДАНА ГЭХ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ААААА ТЭГЭЭД ОДОО ШАЛ ХУДЛАА ЭД ЗАСАГ ЯРИАД ЧИНИЙЙ ТОЛГОЙД ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР А.. Ч БАЙХГҮЙ

Зочин
Зочин

Хотыг самарагчдын нэг сумтайбөх

Холбоотой мэдээ

Back to top button