УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Пүрэвдагва Н.Учралын шийдвэрийг тэрсэж эхэллээ

Шинэ хотын дарга Б.Пүрэвдагва бол аль ч талд гал алдахгүй дундын бүсийн тоглогч.

МАН 30|38-аараа, У.Хүрэлсүхийн болон Л.Оюун-Эрдэнийн гэсэн хоёр бүлэглэлд хуваагдсан. Тэгвэл Б.Пүрэвдагвын замналаас “хоёр төрийн үед” нүүртэй нэгэн гэдэг нь харагдана.

У.Хүрэлсүх 2008-2012 онд МАН-ын генсек байх үед түүний улс төрийн карьер эхэлж, нөмөрт нь явжээ. 2010-2011 онд бүсийн зохицуулагч байснаа генсекийн туслах хийв. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болмогц үргэлжлүүлэн туслахаар нь ажиллажээ. 2017-2021 онд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд байсан. Тэр үед эл залуу намынхаа генсекийн зөвлөхөөр хоёр жил болсон аж. Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн дарга байх үед гэсэн үг. Ингээд 2018-2020 онд МАН-ын орон нутаг, хөгжлийн хэлтсийн дарга, 2020-2021 онд НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 онд намын байгуулалтын газрын дарга хэмээн өгсжээ. Энэ хугацаанд мөн У.Хүрэлсүхийн охинтой хамтран амьдарч, дундаасаа хүүхэдтэй болсон байдаг.

Харин 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ. 2024 оны есдүгээр сараас хойш тэрбээр НАМЗХ-г тэргүүлж буй. Түүний нэрийг уг албан тушаалд тухайн үеийн дарга Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлж байлаа. Тиймээс тэр дундын бүсийн тоглогчоор тодорч, одоогийн суудалдаа тухалсан.

Хотын даргаар томилогдсоныхоо дараа Б.Пүрэвдагва, Н.Учрал нарын харилцаа тун сайн байв. Ажвал, Б.Пүрэвдагва мэдэгдэл гаргах, хэвлэлд тодруулга өгөх үеэрээ Н.Учралын хэрэглэдэг үгсийг давтаж, бодлогын хувьд нэг байгаагаа илэрхийлж байсан. Бүх ЗГ-ын хэвлэлийн алба шинэ хотын даргын пэйж хөгжүүлэлтийг дэмнэх хэмжээнд тэд сүжирч байсан юм. Харин сүүлд Н.Учралын шийдвэрийн өөдөөс Б.Пүрэвдагва тэрсэж эхэллээ.

Нэг. Х.Нямбаатарын цээжээрээ хамгаалж байсан "Туулын хурдны зам"-ыг Н.Учрал түр зогсоосон. Одоогоор төсөвт нь хуулийн байгууллагаас шалгалт хийж буй. Н.Учрал шалгалт дуусмагц ажлыг үргэлжлүүлнэ хэмээж байсан ч сүүлд "2.3 их наядаар Туулын хурдны замыг барьж байснаас 2.3 их наядыг Боловсролын яаманд шилжүүлчихвэл сургуулийн хүртээмжийн асуудлыг шийдчих юм байна гэж ойлгосон" гэж боловсролын салбарынхантай уулзах үеэрээ ярив. Харин Б.Пүрэвдагва "Туулын хурдны зам төслийн гэрээг БНХАУ-ын компанитай нийслэлээс төлөөлөөд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хэрэгжилт, хүлээх үүрэг нийслэлд бий. Уг замын трасст өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа. Байгаль экологийг сүйтгэхгүй хадгалж үлдэх, татварын мөнгө буюу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах байдлаар төслийг үргэлжлүүлэх байр суурийг илэрхийлж байгаа. Хууль хяналтын байгууллагаас шалгаж дууссаны дараа асуудлыг шийдвэрлэнэ" хэмээсэн билээ.

Хоёр. "Би ганцаараа л ТҮЦ-тэй тэмцсэн. Иргэдийн 90 хувь нь ТҮЦ болохгүй байна, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулдаг хэмээсэн. Ерөнхий сайдын "Чөлөөлье" аяны хүрээнд Нийслэлээс олгодог мэдэгдлийн шинжтэй 100 гаруй үйлчилгээг чөлөөлсөн болохыг би өөрийнхөө цахим хуудаст байршуулсан. Тэнд ТҮЦ гэж нэг ч үг, өгүүлбэр байхгүй" энэ бол Х.Нямбаатарын үг. Гэтэл Н.Учралын "Чөлөөлье" аяных нь хүрээнд ТҮЦ-нүүд мухлагийн зөвшөөрөлд хавчуулагдан хоёр сарын өмнөөс эргэн байршиж эхэлсэн байдаг. Тэгвэл шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргийг холбогдох албаныханд өглөө.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв өө. ТҮЦ-нүүдийг буулгах хэрэгтэй. Орчныг бохирдуулсан юмны хэрэггүй. Харин автобусны буудал дээр олон сандал, ургамал, цэцэгийг байрлуул. Одоо тэнд зогсох ч газар олдохгүй байна. Хүмүүс суугаад тухтайхан орчинд автобусаа хүлээвэл илүү дээр биз ээ.

нар
нар

За одоо шинэ гоё шоу үзэхнээ сайхандаа ТҮЦ ний үмхий авгайчуул одоо жаал чарлахнээ ачина даа ачина жинхэнэ алаад ачина биз шоугаа хурдан эхэлнэ үү? манайхаан

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Скүүтрээ хоригло. Нэг бол гэр ххороололд яваг

Зочин
Зочин

ТҮЦ-үүдийг болиулах шийдвэр зөвөө.Явган хүний зам талбай их саадтай бна.

Зочин
Зочин

Zuv hotin dargig demjij bna ????????????????bid uragshlah estoi zamtaich boloh estoi hot tsever tsentsger bh estoi.Hotin dargin bodlogo mash zuv ✊️✊️

Холбоотой мэдээ

Back to top button