НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Болорчулуун: Монголд бизнес хийж хөдөлмөрлөсний эцэст татварын өртэй л үлддэг

"Шивээс Монголд хөгжихийн төлөө" гэх нэрээр нь манай уншигчид түүнийг андахгүй таних учиртай. Дөрвөн жилийн өмнөөс өөрийн шивээсний газраа үүсгэн байгуулж хувиараа бизнес эрхлэж буй Б.Болорчулуунтай цөөн хором ярилцлаа.

Видео:

-Монгол Улсад хувиараа бизнес хийж амьдрах боломж, таатай орчин байна уу. Дөрвөн жилийн турш хувиараа бизнес хийж буй хүний хувьд хариулбал?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө хувиараа бизнес хийж эхэлсэн, 20 орчим хүмүүс ажиллаж байгаа. Үнэн хэрэгтээ дөрвөн жил шивээс хийхдээ ганц жил нь ашигтай ажиллаж байсан. Татвараас болж сүүлийн гурван жил хасах дүнтэй ажиллаа. Энэ их татварын дарамтаас болж ард түмний амьдрал үнэхээр доройдож бүр шивээс хийлгэх мөнгөтэй хүн байхгүй болсон. Тиймээс дэмий л оффисын түрээс төлж байна.

-Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах эсэх эргэлзээтэй, хүнд нөхцөл байдалд байгаа гэж ойлголоо?

-Ер нь бол тийм. Цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах эсэх нь эргэлзээтэй. Татварын дарамт ард түмний халаас руу орсоор амьдрал улам хэцүү болсоор байгаад бухимдал төрж байна. Монголд бизнес хийснээс Солонгос улсад цэвэрлэгч хийсэн нь дээр хавь илүү. Энэ улсад бизнес хийж хөдөлмөрлөөд байгаа хэр нь татварын өртэй л үлддэг. Харин Солонгост цэвэрлэгч хийхэд сарын ₮6 саяын цалинтай хамаагүй илүү амьдрах боломжтой байна шүү дээ. Тийм болохоор залуус гадаад улсыг зорьж Монголоосоо дайжих нь араггүй. Өөрийн хүслээр эх нутгаа орхих бус амьдралын төлөө л гадаадад хамгийн хүн хэцүү хар ажил хийж байна.

-Амьдарч буй нийгмээ сайн сайхан болгохын тулд таны бодлоор цаашид хэрхэх вэ?

-Бидний сайн сайхан амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой улс төрийн удирдах албан тушаалтан, эрх мэдэлтэй хүмүүс ажлаа хийхгүй байна. Өнөөдөр ажил хийж байгаа хүний цалин амьдралд нь хүрдэг, хуримтлал үүсгэж чаддаг нийгэм бидэнд хэрэгтэй. Гэтэл гудамжаар явж байгаа 10 хүн тутмын ес нь улны амьдарч байна. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button