Тодруулга: Эрчим хүчний салбарын 10,000 гаруй ажилчид ажил хаяна
Энэ сарын 30-наас эхлэн эрчим хүчний салбарын ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Тэдний гол шаардлага нь цалинг бодитоор нэмэгдүүлэх аж. Тухайлбал, эрчим хүчний салбарын төрийн болон ТӨХК-ийн 17,000 ажилчид бий. Тэдний 10,000 гаруй ажилтан ажил хаялтад оролцохоо мэдэгдээд байгаа юм.
Энэ талаар бид Эрчим хүчний ажилчдын үйлдвэрчний эвлэлээс тодруулахад "Манай үйлдвэрчний эвлэл нийт 10,000 гишүүнтэй. Салбарынхаа ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг эвлэл. Бид өнгөрсөн хавар засгийн газарт тодорхой шаардлага тавьж жагссан ч ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй. Тиймээс энэ сарын 30-наас эхлэн ажил хаялт зарлахаар болсон. Манай эвлэлийн гишүүн 10,000 ажилтан ажил хаялтад нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн. Тодорхой шаардлагууд байгаа.
Гэхдээ гол асуудал нь цалин хөлс. Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг бодитоор нэмэгдүүлэхийг л шаардаж байгаа. Хэрэв ажил хаялтаас өмнө яамнаас болон засгийн газраас ямар нэгэн хэлэлцээр хийх санал гаргавал мэдээж ширээний ард сууна. Хэлэлцээрээр тохиролцоонд хүрч чадвал ажил хаялт зарлахгүй" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.