УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дэд сайдаас бодлогоор жийгдсэн Г.Дашням Н.Учралын зөвлөхийн тоог нэгээр нэмж ирлээ

16 дэд сайдын 10-ыг цомхотгож, зургааг нь үлдээх шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Г.Дашням Соёлын дэд сайдын үүрэгт ажлаа хоёр сарын өмнө өгч байсан. Тэгвэл МАН-ын дарга Н.Учралын туслахаар сая томилогдсон байна.

Г.Дашням бол аавынхаа Жи-Мобайл, Магнай Трейд тэргүүтэй хамаг бизнесийн мөнгийг сонгуульд үрж тарж орхисон л дүр. Хөшигний ард Н.Учралын сонгуулийн зардлыг бүхлээр нь Г.Дашням хариуцсан гэж яригддаг. Учир нь, Г.Дашнямыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг Н.Учралын нүүр, нөлөө олж өгсөн. Анзаарсан бол, 2024 оны сонгуулиар Г.Дашням, Н.Учрал нарын хосолсон байдлаар сурталчилгаа нэлээд цацагдсан.

Гэсэн ч Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшээд, Г.Дашням ялагдсан юм. Тэрбээр сонгуульд өрсөлдөөд унасныхаа дараа хэдэн өдөр дараалж, сошиал орчинд агсам тавьсан. Ингэхдээ "Сонгуулийг мөнгөөр худалдаж авсан биз дээ" гэхчлэн намынхан руугаа дайрсан хэв шинжтэй байгаад, стори түүхүүдээ устгасан байдаг.

Ингэж сонгуульд хамаг л бизнесийн мөнгөө тавьж дууссан, дээрээс нь "Та нар намайг гаргаж өгөөгүй" гэж байнга үг хаядаг Г.Дашнямыг Н.Учрал МАН-ын дарга, спикер болсон хойноо дэд сайдын суудал руу чирсэн. Гэсэн ч дэд сайдын суудлаасаа бодлогоор жийгдсэн учир түүнийг өөрийн зөвлөхөөр томилсон нь энэ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Заваан нам дагасан зөвлөх энэ тэр гэсэн орон тоог болиосой! Юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй зөвлөх нэртэй татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо зогсоо!

Зочин
Зочин

нялх сэмгэнүүд хөтлөлцөөл зайлцгаа, төрөөр бүү тогло

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Амь ороод ухаан нь байхгүй болчихсонуу

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Энэ хулгайч нарын сонгуулийн мөнгөний өр хэзээ дуусах юм болоо???улаандаа гарчихсан төрийг албыг мөнгөний өрөндөө өгөөд л лаларын гөлөгнүүд тэгээд ичихгүй төрийг шинэчилнэ авилгатай тэмцэнэ ч гэх шиг ард түмэндээ ман эргэж ирлээ ч гэх шиг хулгайч нар минь зүгээр зайл ман гэж сонсох.р дтр харанхуйлж бна!!!!!

иргэн
иргэн

Учрал хүн таньдаггүй залуу ажээ. Иргэдийн бухимдал дургүйцлийг хүргэсэн, сагаж пээдийсэн, хийсэн бүтээсэн гавьтай зүйлгүй, скүүтэр оруулж ирж өчнөөн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан ийм хүнээр ЗӨВЛӨХ хийлгээд, яаж ард түмэндээ үнэлэгдэх юм.

Холбоотой мэдээ

Back to top button