УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын авлигаа "ухуулахаас" эмээсэн МАН-ынхан завсарлага авч, АН чуулганы танхимыг орхив

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 1992 оноос хойших нийслэлийн газар олголтод аудит оруулж, хяналт шалгалт хийх түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр МАН-ын бүлэг санал гаргаснаар уг асуудалд ажлын хоёр хоногийн завсарлага өглөө.

Харин АН-ын гишүүд санаачилсан тогтоолыг төслийг нь гацаасанд акцалж, хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын санал хураалтад оролцохгүйгээр чуулганы танхимыг орхиж гарав.


Хуралдаан эхлэхийн өмнө АН-ын бүлэг хэвлэлийн хурал хийж "Түр хороо байгуулах төслийг жил гаруй хэлэлцэхгүй дарса. МАН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй, орхиж гарахаар хэлэлцсэн байна. Энэ нь газрын авлигыг эхлүүлэгч М.Энхболд, Н.Энхбаяр нарын МАН-ын үе үеийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой" гэж мэдэгдээд байсан юм.

Завсарлага авах талаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл танилцуулж, ажлын тав хоногийн чөлөө хүссэн. УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажлын хоёр хоног буюу ирэх даваа гарагийг дуустал завсарлага өгсөн юм.

Хянан шалгах хороо байгуулах тухай уг тогтоолын төслийг Ц.Баатархүү нарын гишүүдээс 2025 оны арваннэгдүгээр сард өргөн барьсан аж. Түр хороо байгуулснаар 2003 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон нийтийн эзэмшлийн талбайд хууль бусаар баригдсан барилга байшин, тэдгээрийг олгосон тогтоол шийдвэр, нийслэлийг тойрсон тусгай хамгаалалтын бүс, ялангуяа Богдхан уулын 34 аман дахь газар олголттой холбоотой асуудлыг хянан шалгаж, аудит оруулах юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button