"МАН-ын" спикер С.Бямбацогт олонхын сүрээр далайлгаж Э.Анарын томилгоог албажуулав
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудлын саналт хураалт эхлэхэд АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаагаа сунгах хүсэлт гаргасан ч спикер С.Бямбацогт татгалзаж алх цохив.
Улмаар МАН-ын гишүүд хүч түрэн УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилгоог албажууллаа. Тодруулбал, 91 гишүүний 77 нь дэмжсэн юм. Энэ нь цөөнхийн саналыг үл хүндэтгэсэн, олонхын суудлаар далайлгасан үйлдэл болов.
Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байгаа юм. Э.Анар бол хотын газрын наймааны "үндэслэгч" гэгддэг УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү.
Тэрбээр Монголбанк, Төлбөр тооцооны газaр, Газрын захирал, Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Газрын захирал, Монголбанк, Хянал шалгалтын газар, Зайнаас хяналт тавих хэлтэст хянан шалгагч, Монголбанк, Валют, эдийн засгийн газар, Санхүүгийн зах зээлийн хэлтэс, Нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан.
Эргэн сануулахад, АН-ын бүлэг өчигдөр уг томилгоотой холбоотой асуудлаар ажлын хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Гэтэл УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы ээлжит хуралдаан өндөрлөх гэж байгаа тул олон хоногийн завсарлага олгох боломжгүйг гэж үзэн тус өдрийн ажлын цаг дуустал завсарлага өгсөн.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аав нь хэн бөйх хамаатай гэж үү мэргэжлийн хүн бна ш дээ ажлын амжилт хүсьe.