УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сэтгэцийн эмч нар тамхины хуулийг батлах нь зүйтэй гэж үзэн Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тамхи импортлогч, үйлдвэрлэгч зэрэг олон талын эрх ашгийг хөндөж, нийгэмд талцал үүсгээд буй О.Номинчимэг нарын УИХ-ын гишүүдийн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ.

Тэгвэл Сэтгэцийн эмч нарын үндэсний нийгэмлэгээс Ерөнхийлөгчид хандан хүүхэд залуусын дунд газар авч буй эрсдэлт хэрэглээ болох электрон тамхийг журамлах агуулга бүхий хуулийн батлахад манлайлал үзүүлэх тухай хүсэлт хүргүүлжээ. Албан бичигт эрүүл монгол хүний төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх ашигт дөрлөгдсөн талуудад чөдөр болж, эрүүл мэндээ эрхэмлэж буй хүмүүст дэм болж, төр түшигч нарт ухаалаг шийдвэр гаргах ёстойг чиглүүлж өгнө" гэжээ.

Хэд хоногийн өмнө янжуур, электрон тамхиныхан тус хууль батлагдсанаар улсын төсөвт эрсдэл үүсгэх зэрэг байх талаар Ерөнхийлөгчид хандсан юм. Тэгвэл эмч нар нэгдэн хуулийг батлах нь зүйтэй гэж үзэн Ерөнхийлөгчид ахин хандлаа.

Эмч нар:

Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, өсвөр үе, залуучуудын дунд ердийн хэрэглээ мэт болсон нь эмч, эмнэлгийн ажилтнуудын санааг зовоож байна. Эрүүл мэндийн ойлголтыг бүхэлд нь үгүй хийдэг хамгийн ноцтой асуудал бол донтолт. Тэр дундаа, хууль эрх зүйн очрин нь бүрдээгүй, зохицуулалтгүй электрон тамхины хэрэглээ хүүхэд залуусын дунд эрс нэмэгдэж, ирээдүй хойч маанв никитоноос хамааралтай боллоо. ЕБС-ийн сурагчдын 80 орчим хувийнх нь уушигны багтаамж муу гэх судалгааны үр дүн гарсан. Үүнд электрон тамхины хэрэглээ нөлөөжл байгаа гэжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Д. Болор
Д. Болор

Аливаа тамхийг бүрэн мөсөн хориглох хэрэгтэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button