Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ
Нобелийн утга зохиолын шагналт Хан Ган найман жилийн өмнө нээсэн “Onul Books” номын дэлгүүр лхагва гарагт /2026.07.08/ хаалгаа барьжээ. Тус номын дэлгүүр нь Хан Ганы уншигчдыг олон улсаас татдаг байсан газар юм. “Onul Books” дэлгүүр 2018 онд Сөүлийн Янжэ хороололд анх нээгдэж, 2023 онд түүхт Сочон хороолол руу нүүжээ. Тус дэлгүүр номын сонголтоосоо гадна номын клуб, уншлага болон бичлэгийн хичээл зэрэг арга хэмжээнүүдээрээ алдартай болсон юм. Хан Ган 2021 онд дэлгүүрийн даргаар ажиллахаа больж, удирдах зөвлөлд нь элсжээ.
Мягмар гарагт /2026.07.07/ Хан Ган сүүлийн удаа уншлагын үйл ажиллагаа явуулахын өмнө “Номын дэлгүүрт хамтдаа ном унших үнэхээр утга учиртай сайхан байлаа” гэсэн байна. Тэрбээр сүүлийн уншлагыг өөрөө удирдан явуулсан юм. 2024 онд Хан Ган утга зохиолын шагнал авсны дараа тус номын сан илүү алдартай болжээ. Дэлгүүр хаалгаа хаах болсон шалтгаан нь эргэн тойрны нөхцөл байдалтай холбоотой гэж Хан Ган хэлсэн байна.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.