УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монголын улс төрийг "найруулдаг" MCS групп төрт улсын дэг жаяг, ёс заншлыг үл хайхрав

Тажикистаны Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр үндэсний хувцсаа өмссөн монгол хүүхдүүдийг удаанаар бөхийлгөн угтаж буй бичлэг цахим орчинд түгсэн нь одоо ч олны эгдүүцлийг хүргэсээр байна. Байршил нь Ухаа худагийг эзэмшигч MCS группийн Шангри-Ла зочид буудал.

ЕТГ-аас "Бид ийм заавар өгөөгүй. Тухайн байгууллагын угталт" гэж тайлбарласан. Тус зочид буудлаас уг асуудлыг тодруулахаар манай редакцаас хоёр удаа холбогдсон ч "хариуцсан хүн нь байхгүй" гэх хариулт өгсөн юм. Тэд ёс заншлыг гуйвуулж, тусгаар улсынхаа нэр хүндийг "сошиалд шонд өлгөснийхөө" ард хариуд таг дуугүй өнгөрлөө.


Төрийн ёслолын тухай журмаас: Төрийн айлчлал гэдэг нь улс орны төрийн тэргүүний түвшинд хэрэгжүүлдэг хамгийн дээд зэргийн ёслол хүндэтгэлтэй, бүрэн хэмжээний айлчлал юм. Энэ нь хоёр улсын харилцааны бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэх гол зорилготой.

Өөрөөр хэлбэл, төрийн айлчлалын үеэр дэлхий биднийг анхаарч байдаг. Гэтэл MCS зүгээс өв уламжлалаас гажууд, харь улсын хандлага "сурталчилсан" нь энэ.

Монголын улс төрийн ээдрээтэй өрөг бүрийн ард нэр дурдагдаж байдаг, уул уурхайн олон баялагт "эзэн суусан" газар бол MCS. Тиймдээ ч тус группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргалын нөлөө улс төрд асар их.

MCS групп “Ухаа худаг” ордыг “Энержи ресурс”-ээр“Баруун наран” ордыг “Хангад-Эксплорэйшн”-ээр дамжуулан эзэмшдэг гэдгийг олон нийт андахгүй.

Ухаа худагийн ордыг нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. С.Баярын Засгийн газрын үед Тавантолгойн бүлэг ордоос тасалж, MCS -д шилжүүлсэн гэдэг. Харин "Баруун наран" ордыг мөн л хайгуулыг улсын төсвөөр хийсэн. Үндэсний баялгийн сан яригдаж эхлэх үеэр эзэмшлийнхээ 20 хувийг БНХАУ-ын компанид зарж, давхар Австралийн компанитай хамтран байгалийн хийн хайгуул хийж буй.

Төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн иргэдийн байгалийн баялгаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажил цөөнгүй жил өрнөж байна. Гэхдээ нэг бол Ухаа худаг сугараад үлдчихдэг. Эс бол Засгийн газартай тохиролцож байна, хэлэлцэж байна гэхээр шоудаж байгаад улс төрийн барьцаа ахиулдаг аргатай.

Ерөөс МCS -ийн нөлөө төрийн өндөрлөгүүдийг халж сэлгэх, засаг төр солих хэмжээнд яригддаг. Таван жилийн өмнө гэхэд "MCS бүлэглэлийнхэн нууц уулзалт хийж, дараагийн Ерөнхий сайдыг хэлэлцжээ" гэх мэдээллийн араас албан мэдэгдэл гаргаж, Ж.Оджаргал тийм уулзалтад ороогүй" хэмээн сандралдаж байв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унахад хүргэсэн "Огцрох амархан" жагсаалын ард байсан гэдэг.

Өдгөөгийн 126 гишүүнтэй парламентад MCS-ийн гэх тодотголтой гишүүд олон бий. Л.Энх-Амгалан, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Б.Уянга гээд нэр дурдвал урт жагсаалт гарна.

Төрд "ийм ойр" атлаа өв уламжлал, төрт ёсоо умартсан бүдүүлэг үйлдэл гаргав. Хүүхдүүдийг удаанаар бөхийлгөсөн үйлдэлдээ тайлбар хийхгүй том толгойллоо. Энэ нь асуудлыг жижиг гэж харж буйн илрэл юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Монгол улсын маань дотор их мөнгөндөө эрдсэн МСС гэдэг нэг ханлиг тодрон гарч ирлээ бүхнийг мөнгөөр шийддэг сая мөрөөрөө төмсөгөө савчуулаад гайгүй барилдаж байсан Батмагнай бацааныг муу мөнгөний бөх МСС н мөнгөөр гарч ирсэн пяздак гэж хараасаараан байгаад тэнгэр харууллаа.Одоо Батмагнай арслан "Монгол улсын улны ядуу иргэдийн" нэрийн өмнөөс барилдах юм бол овоо хэдэн түрүү авнаа.Оджаргал монголын улс төрөөр хүссэнээрээ тоглож байна хэн ч юу ч хэлж чадахгүй яагаад гээч тэр дуугарсан бүхний ам руу шар тос чихэж байна.Энэ маягаараа явах юм бол энэ хүнд улсаа алдана жинхэнэ балрана.Одоо энэ нөхрийг дарж авах хэрэгтэй.Шангриллаг улс булааж аваад архичдын үүр болгоёоо

Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Монгол улсын хаан эрхэмсэг гонк хаан

Зочин
Зочин

Энэ хүнийг үйлийн үр нь нэг л өдөр шийтгэнэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button