Хаппи Веритас: Манайх хууль бус шалгалтад ороогүй, гэтэл тэнцээгүй гэдэг мэдээлэл цацсан

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан 28 лаборатори В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийсэн. 2019 оны долдугаар сард хийсэн шалгалтаар 15 лабораторийн гэрээний үүргийн биелэлт хангалтгүй байсан тухай саяхан зарлагдсан билээ. Тэдгээрээс “Хаппи веритас” лаборатори 876 сая, “Ай Ти” 500 сая орчим, “Итгэл” 280 сая гаруй төгрөгийн буюу нийт 1.5 тэрбум төгрөгийн акт тавиад байгаа. Улмаар энэ гурван лаборатори улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ЭМДГ ч мөн шүүхэд хандсанаар Иргэний болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдаж байгаа аж.
-Г.Энхбаяр: “Хаппи Веритас”, “Ай Ти”, “Итгэл” лабораториудтай холбоотой маргаан шүүхийн шатанд явж байна-
Энэ талаар ЭМДЕГ-ын тамгын газрын дарга Г.Энхбаяр мэдээлэл хийх үеэрээ, “Акт тавигдсан дээрх гурван байгууллагын асуудал хуулийн байгууллагаар шийдэгдтэл гэрээ байгуулахгүй. Улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхийг шаардаж байгаа. Эрүүл мэндийн даатгалаар элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх лабораториуд бүрэн автомат төхөөрөмж ашиглах шаардлага тавьдаг. Гэхдээ үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт лабораториудын зарим нь хагас автомат төхөөрөмж ашиглан үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэн. Ингэхдээ хагас автомат төхөөрөмжөөр шинжилгээ хийгээд бүрэн автомат төхөөрөмжөөр оношилсон гэж тооцуулан ЭМДС-аас санхүүжилт авч байсан зөрчил илэрсэн. Тиймээс холбогдох лабораториудаас зөрүү төлбөрийг нэхэмжлээд байгаа” хэмээн тайлбарласан байдаг.
-“Хаппи Веритас” С.Дүүриймаа: ЭМДГ-аас тавьсан актын асуудлаар манайх шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа-

Эл асуудалд холбогдоод байгаа лабораториудын төлөөлөл болгож бид “Хаппи Веритас” оношилгооны төвийн Ерөнхий захирал С.Дүүриймаагаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Иргэдийн В, С вирусийн шинжилгээний хариуг “буруу” гаргасан гэх 15 лабораторийн жагсаалтад танай төвийн нэр багтсан байсан. Энэ талаар тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Сүүлийн үед ЭМДС-ийн хөрөнгө мөнгөтэй холбоотой олон нийтийг цочирдуулсан мэдээлэл гараад байна. Бид дуугүй байж болох ч үйлчлүүлэгчдийнхээ үл итгэсэн байдалд тайлбар өгөх нь зөв гэж үзлээ. Өнгөрсөн оны зургадугаар сард ЭМДЕГ, “Лабораториудын нэгдсэн сүлжээ” ТББ-ын хамтарсан шалгалт хийгдсэн. Манайх энэ шалгалтад хамрагдаагүй. Учир нь тухайн шалгалтын багийн 11 хүний зургаа нь хувийн лабораториудын хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл Элэгний төвийнхөн дэндүү давуу байдалта оролцсон. Иймээс бид эрх ашгийн зөрчилтэй, хууль бус шалгалтыг хүлээж авахаас татгалзсан. Бидэнд итгэж шинжилгээ өгсөн олон мянган үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг төрийн бус байгууллагад өгч, олон нийтэд дэлгэхийг зөвшөөрөөгүй.
-Тэгвэл чухам яагаад танайхыг олон мянган хүний шинжилгээний хариуг буруу гаргасан гэж мэдээлэх болов?
-Тийм байтал манай байгууллагыг шалгалтад тэнцээгүй, иргэдийн шинжилгээг буруу гаргасан мэтээр мэдээлэл цацсанд гайхаж байна. Мөн ЭМДС энэ шалгалтыг хийхдээ Эрүүл мэндийн яамтай зөвшилцөөгүй. 90 мянган хүний шинжилгээний хариуг буруу гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон яамны төрийн нарийн бичгийн дарга нь албан ёсоор мэдэгдсэн. Ганц манайх биш маш олон лаборатори иргэдийн В, С вирусийн шинжилгээ хийсэн. Энэ 90 мянган хүний шинжилгээни хариуг дэлгэнэ гэвэл нийгмийг самарсан, эрүүл мэндийн салбарыг бусниулсан үйл явдал болно.
-ЭМДГ-аас танай эмнэлэгт акт тавьсан байдаг. Эл асуудал шүүхийн шатанд явж байгаа юу?
-Ёс зүй гэдэг зүйл байдаг бол эрүүл мэндийн салбарын, төрийн албаны, монгол хүний ёс зүй яригдах ёстой. Гэтэл маш харамсалтай байна. ЭМДГ манай эмнэлэгт акт тавьсан. Манайх нэхэмжлэл гаргаж шүүхийн байгууллагад хандаад байгаа. Асуудал үнэн мөнөөр шийдэгдэх байлгүй дээ.
-Хагас автомат төрөөмжөөр иргэдийн шижилгээг хийсэн гэж буруутгагдаад байгаа юм билээ, танайх. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-ЭМДГ-аас жил бүр сонгон шалгаруулалт явуулдаг. Мөн төлөвлөгөөт болон явцын шалгалт байнга хийдэг.
-Гэрээний үүргийн биелэлт хангалтгүй гэж үнэлэгдсэн гэгдэж буй 15 лаборатори-
- “Хаппи веритас” лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
- “Ай Ти” лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
- “Итгэл” лаборатори /Даатгалын санг хохиролгүй болгох акт тавьсан/
- “Онкоген” лаборатори
- “Гэгээн ар үр” эмнэлгийн лаборатори
- “Евростандарт” лаборатори
- “Мобио” лаборатори
- “Протлаб” лаборатори /Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад, дотоод үнэлгээнд хамрагдсан/
- Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн лаборатори
- Дермамед “ЮБИ” нэгдсэн лаборатори
- “Гялс” анагаах ухааны төвийн лаборатори /Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад, дотоод үнэлгээнд хамрагдсан/
- “Мед аналитик” лаборатори /Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чанарын гадаад, дотоод үнэлгээнд хамрагдсан/
- “Экспресс” оношилгооны тѳвийн лаборатори















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хагас автомат төхөөрөмжөөр шинжилгээ хийдэг нь үнэн л юм байна л даа. Асуултаас бултаад, хүний нууц яриад байхыг бодоход...
Сүүлийн үеийн машинаа шалгалтынханд үзүүлж хуурчихаад судалгаанд зориулсан хагас автомат машинаар хүмүүсийн шнжилгээг худлаа хийж 876 сая төгрөг Эрүүл мэндийн даатгалаас хулгайлж хусчихаад ингээд гүлдийгээд сууж байх ч гэж дээ. Та нарт хуурагдсан, эрүл мэндээрээ тлглуулсан тэр олон хүний хараал хүрнэ дээ та нарт . Үйлийн үр гэж юм байдаг юм шүү. Өөрсдөө яллагдах болохоороо төрийг шүүхэд өгчихөөр болно гэж бодоо юу. Төр түмний цээрлэл хүлэээж Муусанаа хүү чинь шудага шүүхээр шийтгэгдэх нь лавтай. Ийм байж бас Их хурын гишүүн болчих санаатай. Тэнд хулгайч нар цугладаг гэж бодоод улайран зүтгээд байгаа ч юм шиг. Настай хүн байж ийм дүүрчихсэн үг үйлдэл гаргахаар яана даа Дүүриймаа гуай минь. Хүүтэйгээ нийлж хүн ардаа маллаад, эрүүл мэндээр нь тоглоод баяжина гэж яаж санаанд тань багтдаг байнаа.
Мобикомыг Юнител шалгадаггүй биз дээ? Би хуульч хүний хувьд ЭМДЕГ шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн байна. Өрсөлдөгч нь төртэй нийлээд өөртөө давуу байдал үүсгэжээ гэж харагдаж байна. Цаана нь голдуу авилгал хээл хахууль нуугдаж байдаг юм дөө. Түүнээс гадна үүсгэн байгуулагч Амарсанаа эмч нь Сарангэрэл сайдын эсрэг жагсаал зохион байгуулсан нь шууд нөлөөлсөн байх өндөр магадлалтай кккк.