Байгаль орчин

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилтаас сэргийлээрэй

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчидийн анхааралд: 29-ний өдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

07-р сарын 28-ны 20 цагаас 07-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун болон зүүн хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +13...+18 градус, өдөртөө нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +26...+28 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наршилт, аянга, үер гээд бүгдийг нь анхаарах хэрэгтэй өдөр байна даа

Зочин
Зочин

Хэт халуунд хүүхэд, хөгшдөө сайн анхаарч ус сайн уулгаарай

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee sain harj yavahgui bol genet aadar boroond orohoor yum bn

Зочин
Зочин

Зүүн өмнөд нутгийнхан өдөр хамгийн халуун үед гадаа удаан байхаас зайлсхийвэл зүгээр

Зочин
Зочин

Boroo orno geheer saihan ch usarhag aadar bol bolgoomjtoi baih heregtei

Зочин
Зочин

Цаг агаарын сэрэмжлүүлгийг тоохгүй өнгөрөөж болохгүй шүү

Зочин
Зочин

Ayalald yavj baigaa humuus nuuts battery us hooloo sain beldeerei

Зочин
Зочин

Наршилт гэдэг чинь тоглоом биш шүү, халуунд биеэ хамгаалаарай

Зочин
Зочин

Hotod boroo oroh ni agaariig jaahan seruuteh baih gej naidaj bn

Зочин
Зочин

Haluun bolhoor mashindaa huuhed amitan orhij bolohgui shuu

Зочин
Зочин

Борооны өмнөх хүчтэй салхинд майхан савхаа сайн бэхлээрэй

Зочин
Зочин

Tsag agaariin medeegee odor bur harj hevshvel heregtei yum bn

Зочин
Зочин

Үерийн аюултай бүсэд амьдардаг хүмүүс сэрэмжтэй байхад илүүдэхгүй

Зочин
Зочин

Nar mash ih halj baigaa ued ajlaa zohitsuulj amralt avch baih heregtei

Зочин
Зочин

Говийн бүсийн халуун үнэхээр хэцүү байх даа, ус сайн уугаарай

Зочин
Зочин

Haluund ahmad nastnuud iluu emzeg baidag shuu sain anhaaraarai

Холбоотой мэдээ

Back to top button