Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд хүлээлтээс сул өсөлт үзүүлжээ

Хоёрдугаар улиралд АНУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс сул гарсан ч өсөлтийг дэмжиж буй суурь хүчин зүйлүүд ерөнхийдөө тогтвортой хэвээр байв. Мөн зургаадугаар сарын инфляц Холбооны нөөцийн сангийн (ХНС) зорилтот түвшнээс нэлээд өндөр хэвээр гарчээ.

АНУ-ын Эдийн засгийн шинжилгээний товчоо (BEA) инфляц болон улирлын нөлөөг тооцон засварлаж үзэхэд дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд тус улсын ДНБ өмнөх улирлаас ердөө 1.5 хувиар өссөн байна.

“Dow Jones” эдийн засагчид дунд санал асуулга явуулж хоёрдугаар улиралд АНУ-ын ДНБ засаг 1.8 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Нэгдүгээр улиралд ДНБ-ын өсөлт 2.1 хувь байжээ.

Харин Холбооны нөөцийн сангаас гаргасан тайлангаас харвал улирлын нөлөөг тооцсон дүнгээр зургаадугаар сард инфляц өмнөх сараас 0.1 хувиар буурсан байна. ХНС инфляцыг хувийн хэрэглээний зардлын үнийн индексээр (PCE) тооцдог. Тус индексээр үзвэл АНУ-ын инфляцын түвшин жилийн дүнгээр 3.7 хувь байгаа юм.    

Хүнс, эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хасвал PCE өмнөх сараасаа 0.1 хувиар өсөж, жилийн дүнгээр 3.3 хувьд хүрчээ.  ХНС мөнгөний бодлогоо тодорхойлохдоо үндсэн PCE үзүүлэлтийг ашигладаг ч ихэнх бодлого боловсруулагч хүнс, эрчим хүчний үнийн хэлбэлзлийг хасах нь урт хугацааны чиг хандлагыг илүү бодитоор илэрхийлдэг хэмжүүр гэж үздэг.

Инфляц зорилтот түвшнээс дээгүүр байгаа ч Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 3.5–3.75 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Ингэснээр АНУ бодлогын хүүгээ өөрчлөлгүй жил гаруй хугацаа өнгөрлөө.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд энэ онд тогтворжсон тул инфляц ХНС-гийн бодлого боловсруулагчдын хамгийн гол анхаарал татсан асуудал болоод байгаа юм.

Инфляц зорилтот түвшнээс өндөр байгаа ч эдийн засгийн гол үзүүлэлтүүд сайжирсан хэвээр байна. Хувийн хэрэглээний зардал эхний улиралд 0.4 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 2.1 хувиар нэмэгджээ. Мөн дотоодын худалдан авагчдад хийсэн эцсийн борлуулалт 3.9 хувиар өссөн байна.  Дотоодын хувийн хөрөнгө оруулалт 0.5 хувиар өсөж, экспорт мөн 0.5 хувиар нэмэгдэж, импорт 1.5 хувиар буурчээ. Экспорт өсөх нь ДНБ-ийг нэмэгдүүлдэг бол импорт өсөх нь ДНБ-д сөргөөр нөлөөлдөг.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button