НИЙГЭМНийгэм мэдээ

Бизнес хийх, зээл авах, арвижуулах үйлийг хийхэд сайн

Аргын тооллын 8 сарын 2, Адьяа гараг.Билгийн тооллын 19, Шувуун хошуут одтой, шар бич өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:30-20:27. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөхөд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зуун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад "Сайн нөхөр учирах" хэмээн сайн.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button