Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ирантай тохиролцоо хүрнэ гэж найдан цохилтоо түр хугацаанд зогсооно гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагийн /2026.08.01/ орой мэдэгдэхдээ Ирантай хурдан тохиролцоонд хүрч чадна гэвэл шинээр цохилт өгөхөөс татгалзана гэжээ. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ, Иран болон Ойрх Дорнодын бусад улс энхийн тохиролцоог батлах хугацаа олгох хүсэлт тавьсан гэсэн байна. Трамп нэмж бичихдээ “Энэхүү хүсэлтийн дагуу би дэлхийн ирээдүйн ашиг тусын тулд, амжилттай, цэцэглэн хөгжих Ираныг оршин тогтнохын тулд тохиролцоонд хурдан хүрч чадах бол цохилтыг зогсоохыг зөвшөөрсөн” гэжээ.

Иран энэ амралтын өдрүүдээр цохилт өгөхгүй байхыг АНУ-д анхааруулсан юм. Хэрэв АНУ Трампын сүрдүүлсний дагуу Ираны шинэ байршлуудад цохилт өгвөл шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж Техран мэдэгджээ. Хоёр долоо хоногийн өмнө АНУ, Ираны хооронд хурцадмал байдал үүссэний улмаас газрын тосны дахин өсөх болсон. Долоодугаар сард Брент маркийн газрын тос 24 хувь орчим өссөн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button