Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин “Wildberries”-ийн агуулах гэх мэт объектод цохилт өгч найман хүн амь үрэгджээ

Ням гарагт /2026.08.02/ Украин “Wildberries” компанийн агуулах зэрэг ОХУ-ын объектуудад дроноор цохилт өгсний улмаас найман хүн амь үрэгдсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины нисгэсэн 635 дроныг устгасан гэж мэдэгджээ. Белгород мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэж буй Александр Шуваев мэдэгдэл хийхдээ Украины дрон тоглоомын талбайн хажууд цохилт өгч, нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд шархадсан гэсэн байна.

Украин ОХУ-ын эдийн засаг, эрчим хүчний дэд бүтцэд цохилт эрчимтэй өгөх болсон. Долоодугаар сарын 18-наас хойш Украин “Wildberries”-ийн арав гаруй агуулахад цохилт өгчээ. “Wildberries” нь ОХУ-ын “Amazon” гэгддэг тус улсын хамгийн том цахим худалдааны платформ. Тус компани ОХУ-ын хэрэглээний эдийн засгийн гол тулгуур болж өгдөг юм.

“Wildberries”-ийн агуулахаас гадна Украин Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр болон Энгельсийн нисэх хүчний баазад цохилт өгсөн гэжээ. Мөн Калуга мужийн баруун хэсэгт орших газрын тосны агуулахад цохилт өгсөн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button