МАН-д АН-ын Засаг дарга нарыг шийтгэхээс өөр чухал ажил алга

Засгийн газарт хийх ажил их. Шатахууны үнийн өсөлт, хомсдол болон айсуй өвөлжилт гээд урд шийдвэрлэх асуудлууд олон. Гэтэл тэд өнөөдөр АН-нхантай л зууралдсаар байна.
Ерөнхий сайд нь АН ялсан Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцруулж, араас нь МАН-ын хүнийг зүтгүүлж буй гэх. Уг нь ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон. Гэтэл тэд сонгогчдын саналыг үнэгдүйлэх нь.
Араас нь Хотын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгосон үндэслэлээр цалинг нь гурван сараар хасах шийтгэл оногдуулав.
МАН-д хоолойд тулсан ажил байсаар байхад АН-ынхныг шийтгэхээс өөрийг бодохгүй яваа нь тэд ирэх сонгуульд ханцуй шамалчихсан яваа нь илт. Н.Учралын Засгийн газар өнөөдөр иргэдийг шатахуунд дугаарлууллаа.
Тэгээд зогсохгүй бүр ажлын хэсэг нь хуралдаж, хуралдаж тэгш, сондгойгоор нь дугаарлуулъя гэдэг супер гаргалгаа олж танилцуулсан. Засгийн газар нь яаралтай хуралдаж, шатахууны хомсдлын асуудлыг шийдвэрлэх болов уу гэтэл Ерөнхий сайд нь ч алга.
Намрын чуулганаас урьтаж, МАН-ынхан АН-ыг тойрсон улс төр хийхээс чухал ажил үгүй бололтой.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.