НИЙГЭМНийгэм мэдээ
Дугаарын хязгаарлалт: Таны машин хэзээ хөдөлгөөнд оролцох вэ
Хичээлийн шинэ жил болон COP-17 холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалтад шилжихээр болжээ.
Энэ жилийн тухайд дугаарын хязгаарлалтад бүсчлэл хамаарахгүй бөгөөд 07:00-21:00 цагийн хооронд үйлчлэх юм байна. Харин есдүгээр сарын нэгэнд хичээлийн шинэ жил эхлэх учир дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.
Сондгой тоогоор төгссөн бол:
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31,
- Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30,
- Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.