Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран АНУ, Израилын хөлгүүдийг Ормузын хоолойгоор өнгөрөхийг хориглох хуулийг авч үзэж байна

Ираны парламентын байнгын хороо АНУ, Израил болон бусад дайсагнасан орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхийг хориглох хуулийн төслийг авч үзэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тэрхүү хуулийн төслөөр бол хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд онгоцны ачааны үнийн дүнгийн 20 хувь хүртэлх хэмжээгээр торгууль ногдуулах аж.

Тус улсын хууль тогтоогчид хэлэхдээ, тус хуулийг шинжээчид хянаж байгаа бөгөөд эцэслэн батлахаас өмнө парламентын мэргэжилтнүүд санал хүсэлтээ өгнө гэжээ. Иран Ормузын хоолойг Омантай хамтран бүрэн хянах хүсэлтэй байгаа. Энэ зорилгынхоо хүрээнд тус улс Омантай тохиролцоонд хүрч, эцэслэн батлахад ойртсон гэдгээ мэдэгдсэн юм. АНУ-ын оролцоогүйгээр хийсэн тэрхүү тохиролцоо нь Ормузын хоолойг шууд буцааж нээхгүй гэдгийг Иран онцолжээ. Вашингтон Ираны боомтуудад тавьсан хязгаарлалт болон Ираны эсрэг бусад хоригоо цуцалсан тохиолдолд хоолойг нээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button